Нийгэм мэдээ

Өдөр өнжүүлэх төвийг хэн дуртай нь ажиллуулж, хүүхдийн эрх зөрчигдвөл хариуцах эзэнгүй болжээ

Хүний Эрхийн Үндэсний Комисс Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дугаар дугаар илтгэлийг танилцууллаа. Үүнээс онцлоход, өдөр өнжүүлэх төвийн үйлчилгээний асуудлыг тусгасан байна.

Өндөр өнжүүлэх төв нь хүүхдийн гэрийн даалгавраа хийхэд нь дэмжлэг үзүүлэх, авьяас, бие бялдрын хөгжлийг дэмжих, хичээлийн хөтөлбөрөөс гадуур хүүхдийг хөгжүүлэх, эрүүл, аюулгүй орчин нөхцөлд байлгахын зэрэгцээ хүүхдийг сургуулиас нь авах, харах хүнгүй, гэртээ ганцаараа байснаас үүдэж болох эрсдэлээс хамгаалдаг тул өнөө цагт эцэг, эх, асран хамгаалагчдад нэн шаардлагатай үйлчилгээ.

2018 оны байдлаар улсын хэмжээнд 282 өдөр өнжүүлэх төв үйл ажиллагаа явуулж байгаагаас нийслэлд 227, 14 аймагт 55 өдөр өнжүүлэх төв тус тус ажиллаж байна. Эдгээр төвүүдэд нийт 5314 хүүхэд хамрагдаж байгаагийн 4480 хүүхэд нийслэлд, 834 нь орон нутагт хамрагддаг байна. Өдөр өнжүүлэх төвүүдэд нийт 537 багш ажиллаж байгаагийн 3 хувь нь давхар ажил эрхэлдэг ба тэдний дийлэнх нь ЕБС-ийн багш байна.

Өдөр өнжүүлэх төвүүдийн 15 хувь нь хүүхэд хамгааллын бодлогын дүрэмтэй, эцэг эх, багш нарын хүүхдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг албан ёсоор баталгаажуулах байдал хангалтгүй, хоёр өдөр өнжүүлэх тутмын нэг нь хүүхдийн анкетын мэдээлэл, эцэг эхтэй байгуулсан гэрээ, гурван өдөр өнжүүлэх тутмын нэг нь үйл ажиллагааны дотоод журам, ажилчдын гэрээ огт байхгүй байна.

Түүнчлэн эрүүл ахуйн орчин нөхцөл хангалтгүй, хоёр өдөр өнжүүлэх төв тутмын нэг нь агааржуулалтын систем, ариун цэврийн булан, ариутгалын бодисын хэрэглээ хадгалалт, сав суулга ариун цэврийн халдваргүйжүүлэлт байхгүй, дөрвөн өдөр өнжүүлэх төв тутмын гурав нь хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний бичиггүй ажиллаж байна.

  • 2023 онд баталсан Боловсролын ерөнхий хуулиар өмнө уг салбарт мөрдөж байсан зохицуулалтыг хасаж, өдөр өнжүүлэх үйлчилгээний талаар огт зохицуулалт хийгээгүй.
  • Монголын мэргэшсэн өдөр өнжүүлэх холбоо ГҮТББ-аас чадамжийн гэрчилгээ олгодог.

Гэсэн хэдий ч өдөр өнжүүлэх төвд тавих нийтлэг стандартын шаардлага, дүрэм, журам, хуулийн зохицуулалт, нэгтгэн хариуцах хяналтын механизм байхгүй байна.

Өнөөдрийн байдлаар ЕБС-ийн багш, чадамжийн гэрчилгээтэй эрхлэгч, хуулийн этгээд, тэтгэвэртэй гарсан ахмад багш нар, чадамжийн гэрчилгээгүй иргэд, хэн хүссэн нь өдөр өнжүүлэхийн төвийн үйл ажиллагааг явуулж байна. Хаягжилтын байдал тодорхойгүй, албан ёсны бүртгэл мэдээлэл байхгүйн улмаас өнөөдрийн байдлаар яг хэдэн өдөр өнжүүлэх төв ямар стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байгааг тодорхойлох боломжгүй, итгэлцлийн үндсэн дээр тус үйлчилгээ явагдаж байгаа тул хүүхдийн эрх зөрчигдвөл хариуцах этгээд тодорхойгүй байна.

Тохиолдол: Сургуулийн ойр орчим байгаа өдөр өнжүүлэх сонгохыг илүүд үздэг... хүн амьдарч байгаа өрхийн орон сууцанд байдаг учраас тохижилт, хүртээмж, агааржуулалт, ариун цэвэр муу, хүүхдийн тоо олон, том хүн, хүүхдийн 00 нэг л байдаг, хүүхдэд зориулсан суултуур байдаггүй...дундаж өртөг нь 350,000-400,000 төгрөг байдаг, 500,000 төгрөгөөс дээш үнэтэй нь тохижилт сайтай, хоолны менютэй байдаг...гэр бүлээрээ өдөр өнжүүлэх ажиллуулдаг учраас нөхөр нь хоол хийж, эмээ нь хүүхдийн даалгавар хийлгэдэг, хүн хөлсөлдөггүй, мэргэжлийн багш заахгүй учраас зарим үед гэрийн даалгаврыг буруу хийдэг...шаардлага тавья гэхээр өөр өдөр өнжүүлэх байхгүй учраас дуугай л өнгөрдөг... гэртээ хүүхэд харах хүнгүй болохоор аюулгүй, эрсдэлгүй байгаад нь л баярлаж байна даа... (Хүүхдээ өдөр өнжүүлэхэд өгдөг ээжийн ярилцлагаас 2024.03.21)

Тохиолдол: ...манай хүүхдийн явдаг өдөр өнжүүлэхийг эхнэр, нөхөр 2 ажиллуулдаг... өдөр өнжүүлэх дээр байхад нь тэр 2 аймар хэрэлдээд бөөн юм болсон байсан. Тэрийг нь манай хүүхэд орой ирээд бид нарт ярьсан... (Хүүхдээ өдөр өнжүүлэхэд өгдөг ээжийн ярилцлагаас 2024.03.22)

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2024-04-15 13:27

Орон сууцанд хүртэл 10 н давхарт сург�##�т ажилуулах юм.Лифтнээс эхлээд цэвэрлэгээ үйлчилгээ будаа.Гэртээ бн уу,офест бн уу?гэтэл бужигнах юм.Ш�##�гадаг газар бн уу???

Зочин
Зочин
2024-04-16 06:08

Зарим нь одоо бүр даварчихсан үнээ байнга нэмнэ . Төлбөрөө сар сард нь биш бөөнд нь нэхнэ . Өгөхгүй бол хүүхэд хасна гэж сүрдүүлнэ .

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2024-04-19 10:25

Өдөр өнжүүлэхииг багш мэргэжилтэй хүнииг багшаар нь ажиллуулах хэрэгтэй шүү багш биш бол ёстой болохгүй хян�##�ттай л байхгүй бол бөөн
эрсдэл шүү

Холбоотой мэдээ

Back to top button