Нийгэм мэдээ

Сонсголонгийн гүүрний хойшоо чиглэлийн эгнээг өнөөдрөөс хааж, засварлана

Хан-Уул дүүргийн 8, 9 дүгээр хороо Сонсголонгийн 289.4 метр урт гүүрний засвар, арчлалтын ажил өнөөдөр /2024.04.24/ эхэлж, орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийг хүчитгэж асфальт бетоноор хучиж байна.  

Ингэхдээ гүүрний зорчих хэсгийн зүүн талын буюу хойшоо чиглэлийн эгнээг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын урагш чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулна.

Засварын хугацаа дөрөвдүгээр сарын 25-ны 23:00 цаг цагаас 26-ны 07:00 цаг хүртэл үргэлжилнэ. Дээрх хугацаанд жолооч та бүхэн түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас уриаллаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Д.Бадамдорж
Д.Бадамдорж
4 сар 24, 2024 22:41

Ус �######�уулах юм хийхгүй бол нэмэргүй

Холбоотой мэдээ

Back to top button