Нийгэм мэдээ
Б.Сэр-Од зургаа дахь олимподоо оролцоно

Дани улсын нийслэл Копенхаген хотноо марафоны “Парис 2024” Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд Монголын марафонч, ОУХМ Г.Хишигсайхан 2:28:48 цагийн амжилтаар 4-р байрт шалгарсан бол гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19:25 цагийн амжилтаар 14-р байр эзлэн Парисыг зорих эрхээ баталгаажуулж, 6 дахь Олимподоо оролцохоор боллоо.
Г.Хишигсайханы хувьд өнгөрсөн гуравдугаар сарын 3-ны өдөр зохиогдсон Токиогийн марафонд 2:26:32 цагийн амжилтаар 8-р байрт шалгарч Олимпын эрхээ хүртээд байгаа билээ.
Мөн өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр болсон Сөүлийн марафонд Б.Мөнхзаяа 2:24:45 цагийн амжилтаар шилдэг 10-т шалгарч Олимпын эрхээ аваад буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.