Нийгэм мэдээ

"Зорчигчийн 500 төгрөгийг авсан жолоочийг ₮25 мянгаар торгодог"

Нийтийн тээврийн газраас төлөвлөгөөт хяналт шалгалт хийж байна.

Эндээс онцолбол, автобусаар зорчигчдод төлбөрийн карт ашиглах давуу талыг танилцуулж, хууль дүрэм дагаж мөрдөхийг сануулан ажиллаж буй.

Тодруулбал, шалгалтаар 43 хянагч 42 автобусанд шалгалт хийхэд 511 зорчигч мөнгөө төлөлгүй явж байжээ. Улмаар танилцуулга хийж ярилцсанаар 388 зорчигч картаа цэнэглэжээ.

Харин бэлэн мөнгийг нь аваад байгаа жолоочид ямар арга хэмжээ авдаг талаар ННТГ-аас тодруулахад "Зөрчлийн тухай хуулийн 16.4.9-д зааснаар арга хэмжээ авах буюу 25 мянган төгрөгөөр торгодог. Хуулиараа бол жолооч зорчих үнээ журмын дагуу төлөөгүй иргэнийг тээвэрлэхээс татгалзах үүрэгтэй. Ингэхгүйгээр өгсөн мөнгийг нь аваад тээвэрлэсэн бол жолооч өөрөө буруутай гэсэн үг. Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн толгой тоолох төхөөрөмж суурилуулах ажил дуусах шатандаа явж байна. 1100 автобусаас 900-д суурилуулчихсан. Үүний дараа нэгдсэн програм нь ажиллаад эхлэхээр бэлэн мөнгө өгдөг, авдаг тогтолцоо өөрчлөгдөнө" гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 16, 2024 14:57

Хөдөөнөөс очиж буй хүмүүс мөнгө төлж явахаас өөр яар вэ дээ

зочин
зочин
5 сар 17, 2024 09:55
Reply to  Зочин

Буу�##�бүрйн ойролцоо карт зарж байгаа шүү дээ. Бэлэн мөнгө өгөх нь нийтийн тээвэр хөгжихөд саад болоод байгаа шүү

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
5 сар 16, 2024 15:13

Хөдөөнөөс түр зуур эмнэлэгт л шүүдээ ер нь тэр хөгшчүүлииг нэг шиидэж өгөөчэн мөнгө нэхээл өуулгаж хая�##� ёстой зовоож гүйцээх юмдээ тэвриихээн

Зочин
Зочин
5 сар 16, 2024 20:38

3.5 say tsalin awch bga garuud 500 t awsan bol ajlaas n halah heregtei tednii hoolnii mungiig beldeh alba bhgui irged

Холбоотой мэдээ

Back to top button