Нийгэм мэдээ

Хантай зуслан ирэх сараас сэтгэлийн шархтай ээжүүдийг хүлээж авна

"Хантай" өөртөө үйлчлэх зуслах, "Хантай" зөгийн аж ахуйг Булган аймагт нутгийн иргэдтэй нэгдэж "босгосон" Ч.Батцэцэг рүү ганц бие өрх толгойлсон, ганцаардсан сэтгэлийн шархтай эмэгтэйчүүд “Тань дээр очих юмсан, арав хоног ч болов амрах юмсан, амьдрах юмсан. Ажилд нь туслаж болох уу? Цалин хэрэггүй, байр хоол байхад л болно” гэж ханддаг. Гэвч тус зуслан амрагчийн цөөн гэртэй, тоотой хэдхэн ажлын байртай болохоор тэр бүр туслаж чаддаггүй тухайгаа тэрбээр нүүр номондоо бичиж байв.

Үүний дараа сайхан сэтгэлт иргэд хандив өгч "Хантай" зуслан дээрх бүсгүйчүүдэд зориулсан хоёр ч гэртэй болжээ. Тодруулбал, нэг өдрийн дотор 80 гаруй хүнээс 8 сая орчим төгрөгийн хандив цуглаж Ч.Батцэцэг ээжүүдийнхээ амрах гэрүүдийг шалавхан бэлдээд ирэх зургаадугаар сараас хүлээж авна гэж мэдэгдлээ. Мөн "Хантай" хоршооны гишүүд хүүхэд харах тоглоомын гэр ч тохижуулах санаачилга гаргасан байна.

Ч.Батцэцэг "Олон бүсгүйчүүд гэр бүлийн хүчирхийлэл, араар тавилт, төрсний дараах сэтгэл гутрал, төв суурин газрын стресс гээд сэтгэлийн өвчинд шаналж байх шиг. Би өөрөө аль алийг нь үзсэн адилхан ганц бие ээж болохоор нүдээ аниад нүүр буруулж зүрхлэхгүй юм. Манай дээр саяхан нэг ганц бие ээж хүүхэдтэйгээ ирсэн. Наашаа гэх хэцүү, цаашаа гэх хэцүү, хамт олноороо ярилцаад Хантай зусландаа түр байрлуулж, сэтгэл санаагаар дэмжих гэж хичээж л байна" гэв.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button