Нийгэм мэдээ

ШӨХТГ: Хүүхдийн бэлэг доторх бүтээгдэхүүний хугацааг заавал шалгаарай

Хүүхдийн баярын үеэр  бэлэгний чанартай холбоотой иргэдийн санал гомдол их гардаг тул  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгч болон үйлчилгээ эрхлэгчдэд хандан доорх зөвлөмжийг хүргүүлээд байна.

Хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгжүүд хуулиа дээдэлж, хэрэглэгчийг хохироохгүй байхад онцгой анхаарч худалдаанд гаргаж буй бэлэгний орцод түргэн муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг хүнсний бүтээгдэхүүн оруулахгүй байх, гарал үүсэл нь тодорхой, хаяг шошгын мэдээлэл бүрэн тусгагдсан байх зэргийг мөрдөж ажиллах. Мөн хэрэглэгчийг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар хүүхдийн бэлэг худалдан борлуулах үйлдэл гаргахгүй байх, хүнсний бүтээгдэхүүний урамшуулалт худалдаа, үнийн хямдралын талаар хуульд нийцүүлэн хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангаж ажиллана уу.

Хүүхдийн бэлэг сонгон авч буй хэрэглэгч та бүхэн аливаа бараа, бүтээгдэхүүн худалдаж авахдаа дараах зөвлөгөөг анхаарч худалдан авалт хийгээрэй. Худалдан авах гэж буй хүүхдийн бэлэгний орцод буй бүтээгдэхүүний хугацааг заавал шалгахын зэрэгцээ хөгц, мөөгөнцөр үүссэн, булингартсан, хонхойж товойсон эсэхийг шалгаарай. Мөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэр, хаяг, хадгалах, дуусах хугацаа, орц найрлага, гаж нөлөө зэрэг шаардлагатай мэдээллүүдээ сайтар танилцсаны дараа сонголтоо хийнэ үү.

Хэрэв дээрх зөвлөмжтэй холбоотой зөрчил илэрсэн тохиолдолд ШӨХТГ-ын 115 утсанд болон

твиттерийн https://twitter.com/afccpmn цахим хаягт хандаж гомдол, мэдээлэл ирүүлж хамтарч ажиллана уу хэмээн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-30 12:14

АНХААРААРАЙ ХҮНДЭТ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭ ӨВӨӨ ЭМЭЭ НАРАА АЮУЛЫН ДОХИОГ САНУУЛЬЯА ТА НАРТАА ОРГИЛ НОМИН ИМАРТ МИНИЙ ДЭЛГҮҮРИЙН БҮХ СҮЛЖЭЭ ГЭЭД ХҮҮХДИЙН БЭЛЭГ НЭРТЭЙ ХОРЫГ ГЯЛГАР УУТАНД ХИЙЧИХСЭН ТА НАРЫН БОЛОН БИДНИЙ ХҮҮХДҮҮДИЙГ АЛАХААР ЗЭХСЭН БАЙГАА ШҮҮ.ТЭР БЭЛЭГНЭЭС НЭГИЙГ Ч БҮҮ АВ ХАРИН ТЭР МӨНГӨӨРӨӨ ҮР АЧ НАРТАА САЙХАН МАХ АВААД ХУУШУУР БУУЗ ХИЙГЭЭД ОРОС ҮЗЭМ АВААД ХАНДЛААД ҮЗЭМНИЙ ШҮҮС УУЛГААД АМТТАН НЭХЭЭД БАЙВАЛ МОНГОЛЫХОО ГОЁ ЗАЙРМАГ ТОРТ АВААД ИДҮҮЛЭЭРЭЙ.ХУГАЦАА НЬ ДУУССАН ХЯТАДЫН ХОРНООС МОНГОЛ ДАЯАРАА ТАТГАЛЗАЖ БИДНИЙ ХҮҮХДИЙГ ХОРДУУЛЖ АЛАХ ГЭЖ БАЙГАА ШУНАЛТНУУДАД ЖИНХЭНЭ МОНГОЛ САЛААВЧ ӨГЬЕӨ ДЭМЖЭЭРЭЙ МАНАЙХААН

Back to top button