ЭРҮҮЛ МЭНД

11 настай охид, хөвгүүдэд ирэх намар папиллома вирусийн вакцин хийнэ

Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг Монгол Улс 2020 оноос сайн дурын үндсэн дээр ХӨСҮТ-д хийж эхэлсэн.

2023 оны аравдугаар сард Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг заавал хийх вакцинд оруулжээ. 

Хүний папиллома вирусээр үүсгэгддэг умайн хүзүүний хавдар нь Монголд эмэгтэйчүүдэд тохиолдох хорт хавдрыг тэргүүлж байна. Тиймээс Засгийн газрын 2023 оны 12-р сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдэд уг вакциныг хийхээр тусгасан. 2024 оны есдүгээр сараас охид, хөвгүүдэд товлолын дагуу папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг хийж эхэлнэ. 

Хуульд 11 насныхныг дархлаажуулалтад хамруулахаар тусгасан бол бусад насныхны сайн дурын дархлаажуулалтад хамрагдах боломжтой бөгөөд ХӨСҮТ-д уг вакциныг хийж буй юм.

Б.ХАШ-ИЛД 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
6 сар 12, 2024 16:54

Хийлгэж яг харагдаач! Хорлож дуусахболоогүй юу, новшнууд аа?!!!

Холбоотой мэдээ

Back to top button