Нийгэм мэдээ

Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Монгол Улсын элчин сайдын яам төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгтэй болжээ

Иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай үзүүлдэг “ХУРДАН” цэг Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд албан ёсоор байгуулагдлаа.

Тус Элчин сайдын яаманд төрийн үйлчилгээг үзүүлж эхэлснээр Бүгд Найрамдах Киргиз Улсад сурч, ажиллаж, амьдарч буй 100 гаруй Монгол Улсын иргэд төрийн 43 байгууллагын 478 төрлийн үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа бөгөөд үүнээс 98 төрлийн лавлагаа тодорхойлолтыг үнэ төлбөргүй авах юм байна.

Өнөөдрийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг хилийн чанадад Австри, Австрали, Америк, Арабын Нэгдсэн Эмират, Болгар, Бельги, Вьетнам, Герман, Египет, Их Британи, Итали, Казахстан, Канад, Кувейт, Лаос, Орос, Өмнөд Солонгос, Польш, Сингапур, Тайланд, Турк, Унгар, Франц, Хятад, Чех, Швед, Швейцар, Энэтхэг, Япон зэрэг 30 улсад байгуулагдсан байна.

Цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, энэ онд багтаан 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг “ХУРДАН” цэгээр дамжуулан хүргэхээс гадна 40 гаруй Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч буй иргэдэд хүргэнэ гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button