Өөрийгөө Буддагийн хойд дүр гэдэг эр бэлгийн хүчирхийллээр 10 жилийн хорих ял сонслоо
Өөрийгөө Буддагийн хойд дүр гэдэг “Будда хүү” нэртэй Непал эрэгтэй хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хэргээр 10 жилийн хорих ял сонссон байна.
Непалын өмнөд хэсэгт оршдог Сарлахи дүүргийн шүүгч Сикиндер Каапар 33 настай түүнийг мөн хохирогчид 3,750 ам.долларын нөхөн төлбөр өгөхийг тушаажээ.
Тус улсын цагдаагийн алба 2020 онд түүнийг баривчлах тушаал гаргасан бөгөөд дөрвөн жилийн дараа буюу энэ оны эхээр тэр баривчлагдсан юм.
Будда хүү буюу Рам Бахадур Бамжон 2005 онд олон улсын анхаарлыг татсан байна.
2005 онд орон нутгийн хэвлэл мэдээллийн газрууд 15 настай Бомжан настай байхад 10 сар залбирахаар ширэнгэн ой руу явсан гэж мэдээлж байжээ. Түүнийг ширэнгэд хоол унд, усгүйгээр мөн нэг ч шөнө унталгүй 10 сар залбирсан гэж дагалдагчид нь ярьдаг.
Ийм учраас зарим хүн Бомжаныг 2500 жилийн өмнө Непалд мэндэлсэн Сиддхарта Гаутама буюу Буддагийн хойд дүр гэж үздэг юм.
Эх сурвалж: CNN












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн байгаасай!!!