Х.Тэмүүжин: Бизнесийн салбарыг ядаж гурван жил нүдээ аниад, татвараар дэмжээд өгөөч

УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг улираан сонгох асуудлыг хэлэлцэж байна.
Одоо УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин,
"Өнгөрсөн дөрвөн жилд хамгийн их хүлээгдсэн, гүнзгий орж чадаагүй хэдэн салбар бий. Нэгдүгээрт эрчим хүч. Тусгаар тогтнол аюулгүй байдалтай холбоотой. Нөгөө талаар бизнесийг тогтвортой явуулах хүчин зүйл. Иймд эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох асуудалд зориг гаргаарай.
Хоёрт дэд бүтэц. Эдийн засгийг жаахан тэлье гэвэл дэд бүтэц, ложистикийн салбарт зоригтой алхам хийгээрэй. Алийн болгон ар талаасаа айж явах вэ дээ.
Гуравт нь хөрөнгө оруулалт. Өмнөх парламент дуусахын өмнө гадны хөрөнгө оруулагчдад салаавч үзүүлсэн шүү. Одоо дэмжих бодлого явуулаад үзээрэй. Тэгэхгүй бол бизнесийн эрх чөлөө байхгүй болсон. Уул уурхай л жаахан явж байж магадгүй. Татварын асуудлаа зоригтой эргэж харах хэрэгтэй байх. Ер нь уул уурхайгаас бусад бизнес дээр ер нь цонх нээвэл яасан юм. Зөнд нь орхиж үзээд. Хамгийн их ажлын байр нэмэгдүүлдэг салбар шүү дээ. Ядаж гурван жил нүдээ аниад үзвэл яасан юм.
Дөрөвт, олон залуус гадагшаа явж байна. Дүлий байдлаа засахгүй бол үгээ хэлсний, бизнес хэлсний төлөө амьдралаараа хохирдог дүр зураг бий болчихлоо.
Төгсгөлд нь, үнэхээр авлигатай тэмцэх үйл явц хэцүү. Хөрсөөр нь шийдэхээс өөр аргагүй. Домог болсон хүмүүс рүү шүлс үсэргэхээс илүү хажуу хавиргын хүмүүстээ анхаарах ёстой шүү" гэлээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БЕЗНИСИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ГЭДЭГ ОЙЛГОЛТ МАШ ЧУХАЛ. 30 ЖИЛ ХАЯГДСАН АСУУДАЛ. ХӨГЖИЕ ГЭВЭЛ 1-РТ ТАВИХ ЁСТОЙ.
...
Одоо бол бизнес эрхлэгчид ээ татвараар дарамт*лдаг төрд хурааж авах т*лаар ярьдаг Оюун эрдэнэ ерөнхий сайдтай орон болчихсон байгаа шүү.
Бидний сонголт зөв болсоны илэрхийлэл .маш зөв өнцгөөс ярьж бна
ТАТВАР ДИЙЛДЭХГҮЙ, ШАЛГАЛТ ТАСРАХГҮЙ БНАА. ЯАМ БОЛГОНООС ШАЛГАЛТ ИРЖ БНА. ЯАЖ ИЙГЭЭД ӨӨ СЭВ ОЛЖ БНА. ТОРГУУЛИЙН ДОРООС ӨНДИЙХГҮЙ НЬ ЭЭ
ТЭМҮҮЖИН ЧИНИЙ ЦОР ГАНЦ ХҮСЭЛ ЧИНЬ ЭНЭ ҮҮ, ЧИ ЕР НЬ ИХ МӨНГӨ АВСАН ЮМ БИШ ҮҮ..., БИЗНЕС ЭРХЛЭГЧ НАР ЧИНЬ ХАРИН ЗАМБАРААГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨГ ЭДЭЛЖ БАЙГАА ЮМ БУС УУ..., УЛСААС МАШ ИХ ХӨНГӨЛӨЛТ, ТАТААС АВЧ БАЙГАА БОЛОВЧ АРД ТҮМЭНД ХҮРЧ , ОЧИЖ БАЙГАА БҮХ ЗҮЙЛС ЯМАРЧ БОДЛОГОГҮЙГЭЭР ҮНИЙН ӨСӨЛТТЭЙГЭЭР ХҮРЧ АРД ТҮМЭН УЛАМ ИХЭЭР ЯДАРЧ БАЙХАД ЮУН ӨРШӨӨЛ ХӨНГӨЛӨЛТ БЭ, хаалгаар гаргахад ТООНООР ОРЖ ИРСЭН НОВШ МИНЬ АЯТАЙХАН БАЙГААРАЙ...
zuv demjij bn