Улс төрийн мэдээ

Л.Мөнхбаясгалан: Хамтдаа хулгай хийх Засгийн газар бүрдүүлбэл дуугүй сууж чадахгүй

УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг улираан сонгох асуудлыг хэлэлцэж байна.

Одоо УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан,

"Ерөнхий сайдад амжилт хүсье. Говийн бүсэд сонгогдсон гишүүний хувьд, үнэт баялаг усыг онцолмоор байна. Танай намын мөрийн хөтөлбөрт ч багтсан. Хэрлэн тоонот орхон онги голын төсөл орсон байна. Говьд ус татах асуудалд анхаараасай. Хэрэв хамтарсан Засгийн газар байгуулбал энэ тал дээр анхааран ажиллаж өгөөсэй.

Та бол сэтгүүлч мэргэжилтэй Ерөнхий сайд. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө алдагдаж байгаа. Нөгөө талдаа хэтэрч, даварч байгаа. Энэ тал дээр хамтарч ажиллахад бэлэн шүү.

Гуравт, Дорноговь, Говьсүмбэр аймагт дарангуйлал тогтоод байна. Б.Дэлгэрсайхан гишүүн сайн мэдэж байгаа. Хамтарч ажиллана.

Хүний нөөцийн яам байгуулах гэж байгаа гэж сонслоо. Тийм бол байгуулаарай, дэмжинэ.

Таны авлигатай тэмцэх ажлыг дэмждэг. Зарим зүйлд шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Цочроо чинь гарсан Ерөнхий сайд гэдэгт итгэж байна.

Өнөөдөр тусгай хэрэгцээт иргэдийн төлөөлөл сонгогдсон. Үнэмлэхээ ч авч чадсангүй, одоо өрөөгүй байна. Засгийн газрын бүтцэд мөн тусгай хэрэгцээт иргэдийн төлөөллийг оруулж ирэх талаар бодоорой гэж хэлмээр байна. Хамт хулгай хийх Засгийн газар бүрдүүлэх бол дуугүй сууж чадахгүй гэдгээ үүгээр хэлье" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мөнхбаясгалан сайн парламентч болноо.Тэр боорцог Оюунчимэг , хэлгүй Жаргалмаа , ард түмнээ УЛНЫ гэж доромжлолыг Сарангэрэл зэрэг сэтгүүлчдээс илүү ажиллах болноо.

Зочин
Зочин

Ха ха, женко нь хулгай хийж улсад хохирол учруулсан байхад дуугүй суусан л биз дээ.

Зочин
Зочин

Чи өөрөө яаж баяжсан бэ түүнийгээ наадуулаа заагаад өгчих

Зочин
Зочин

Yamar muuhai hardgim nohorteigee hereldsen shig harin us asuudal zuv

Зочин
Зочин

Tanai bol oorinhoo gazart ochooch ene z gazart ircheed kk

Зочин
Зочин

Сонгуулиар хэлж байсан зүйлээ хэрэгжүүлээрэй дээ. Юун төрийн албаны дарангуйлал бээ. Худлаа шуугиулаад явлаа даа хөөрхий.

Зочин
Зочин

Хамгийн их хулгай хийдэг зартай хулгайч бол чамайг ивээн тэтгэгч чиний үнэт эзэн женко хэмээх жанхуу чинь шүү дээ. Өнөөгийн их хурал, засгийн газрыг удирдагч далд гар бол женко шүү дээ. Уг нь шар Уянгын санаачилж байсан "ерөнхийлөгчөөр ажиллааж байсан хүнийг улстөрд дахин орохыг хориглож, эцэг эхийнх нь төрсөн нутагт ард түмнийх дунд хүмүүлэгийн тусламж эрхлүүлэн амьдруулах тухай' хуулийг батлуулмаар байнаа. Ингэж байж монгол орон америк лугаа болноо.

хүннү
хүннү

Мөнхбаясгалан минь, чамайг Х. Баттулга зүчээндээ тэжээгээгүй бол чи өдийд хулгайч л байх байсан. Үнэн гэж үүнийг хэлнэ.

ЗочинЗочин
ЗочинЗочин

Энэ яасан идэггүй авгай бэ. Чи Баттулгын хамтрагч, идэж уух ажлыг хамтдаа хийж баяжсан, яахаас буфахгүй эм биз дээ. Чи шоонгийн хулгайчтай хүртэл сууж байсан биз дээ. Одоо ухамсраа зөважиллуулж_ суудлаа боловсролтой шударга хүнд тавьж өг.

Холбоотой мэдээ

Back to top button