Улс төрийн мэдээ

Өнөө орой МАН-ын Бага хурлаар Я.Содбаатарыг генсекээр томилно

18.00 цагаас МАН-ын Бага хурал хуралдана.

Хуралдаанаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг томилох асуудлыг хэлэлцэх юм байна. МАН дотоод дүрмийн дагуу генсекээ Бага хурлын нийт гишүүдээр хэлэлцүүлэн, томилдог.

Я.Содбаатар өмнө нь ЕТГ-ын даргаар ажиллаж байсан. Харин энэ долоо хоногийн эхээр УИХ-ын дарга асан Г.Занданшатар түүний суудалд очсон.

Өнөөдөр мөн УИХ-ын чуулганы хуралдаанаар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар улираан томиллоо. Тэрбээр, хэрэв УИХ-ын сонгуульд МАН ялалт байгуулбал Ерөнхий сайд болох тогтоолын төслийг намын хэмжээнд батлуулж чадсан юм.

Бага хурлаар шинэ Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэхгүй бөгөөд УИХ-д суудалтай бусад намын төлөөллүүдтэй эвсвэл мөрийн хөтөлбөрөө хэрхэн уялдуулах нь тодорхойгүй хэвээр байна. Энд саналаа нэгтгэсний дараа, Үндэсний их баяр наадмын өмнө амжиж, Л.Оюун-Эрдэнэ шинэ Засгийн газраа эмхлэн байгуулна.

АН-ын зүгээс МАН-тай эвсэж, Засгийн газар байгуулах улс төрийн шийдвэр гаргасан.

Одоо ил болоод буй мэдээллээр, шинэ Засгийн газарт АН-аас 6-7 сайд, ХҮН намаас нэг сайд томилогдох чигтэй буй.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Ерөнхийлөгч маань 3 жилиин дараа ирэх бэлтгэлээ базаагаад эхэлжээ

Холбоотой мэдээ

Back to top button