Гадаад мэдээДЭЛХИЙ

“ОХУ-ын арми өдөрт 250 гаруй цэрэг алдаж байгаа”

ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг хараат бус хэвлэл Оросын зэвсэгт хүчин Украины дайны улмаас нэг өдөрт 250 гаруй цэргээ алдаж байгаа гэж засгийн газрынхаа тоо баримтыг дурдаж мэдээлжээ.

Мөн 2022 оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш 120 мянга орчим Орос цэрэг амь үрэгдсэн гэж тус нийтлэлд бичсэн байна.

Харин Украины Батлан хамгаалах яам бямба гарагт /2024.07.06/ мэдэгдэл хийхдээ дайнд бэртсэн болон амь үрэгдсэн Орос цэргүүдийн тоо 549,840 хүрсэн гэсэн юм.

Барууны орнууд Украины дайны улмаас амь үрэгдсэн цэргүүдийн тоон дээр зөрүүтэй тооцоолол гаргаж буй.

Тухайлбал Их Британийн Зэвсэгт хүчний сайд асан Лео Дочерти дөрөвдүгээр сард ОХУ-ын 450 мянга гаруй цэрэг дайнд гэмтэж мөн амь үрэгдсэн гэж тооцоолж байгаа хэмээсэн юм.

Тэгвэл ОХУ-ын “Медиазона”, “Медуза” агентлаг тусдаа тооцоолол хийж амь үрэгдсэн цэргүүдийн тоог гаргажээ. Ингэхдээ өв залгамжлалын кэйсүүд, ОХУ-ын статистикийн албанаас гаргасан нас баралтын статистик, гэрээслэлийн бүртгэл болон нас барсан тухай мэдээнд суурилж тооцоолсон байна.

Эдгээр мэдээлэлд үндэслэн зургаадугаар сарын сүүл гэхэд ОХУ-ын 120 мянга гаруй цэрэг амь үрэгдсэн гэж тус агентлагууд мэдээлсэн юм. Энэ тоо 140 мянга байж магадгүй гэдгийг тус нийтлэлд онцолжээ.

Мөн тэдний тооцооллоор нас барж буй цэргүүдийн тоо сүүлийн саруудад огцом нэмэгдсэн байна. 2023 оны сүүлийн гурван сард өдөрт дунджаар 120 гаруй нас баралт бүртгэгдэж байсан бол одоо энэ нь хоёр дахин нэмэгдэж 200-250 цэрэг өдөрт нас барах болсон юм.

ОХУ болон Украины эрх баригчид улсынхаа цэргүүдийн нас баралтын тогтмол мэдээлдэггүй. 2022 оны есдүгээр сард ОХУ-ын Батлан хамгаалах яам 9 мянган цэрэг амь үрэгдсэн гэснээсээ хойш мэдэгдэл хийгээгүй байгаа.

Украины хувьд тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленский 2024 оны хоёрдугаар сард 31 мянган цэрэг амь үрэгдсэн гэж хэлсэн.

Эх сурвалж: Newsweek

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button