Улс төрийн мэдээ

С.Зулпхар: "Хөдөлмөр" гэдэг үгийг яамны нэрээс хасахгүй үлдээх нь зөв

ТББХ-ны хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр хууль санаачлагч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа.

УИХ-ын гишүүн С.Зулпхар,

Нийгмийн харилцааны гол цөм хөдөлмөрийн салбар байдаг. Хөдөлмөр гэсэн тодотголтой төрийн захиргааны төв байгууллага үргэлж байсаар ирсэн. Гадаадын орнуудад ч үргэлж бий. Тэгэхээр "Хүний хөгжил" гэдгийн араас "Хөдөлмөр" гэж нэмж, тодотговол оновчтой биш үү.

Хоёрт, хүний хөгжил үү, хүн амын хөгжил үү гэсэн ойлголтын асуудал байна. Хүний хөгжил бол өргөн хүрээний асуудал. Эрүүл мэнд нь, боловсрол нь, эдийн засаг нь ч орно. Human Development гэсэн үг. Гэтэл энэ хүн амын хөгжлийн чиг үүрэг байна. Population Development гэж нэрлэдэг ялгаатай.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,

Өмнө нь дандаа нийгмийн хамгаалал, хөдөлмөр гэдэг агуулгыг нэгтгэчихээр нэгэнд нь илүү төвлөрч, нөгөөг нь хаяж ирсэн. Сайд нь  аль талын хүн байна, тэр талаа бариад явчихдаг. Хүн ам гэхээр бас ерөнхий болчхоод байна. Харин ийгмийн нэгж бол гэр бүл. Гэр бүлийн асуудлаар манай эрх зүйн орчнууд сайжрах ёстой. Хүүхдийн хүмүүжилд гэр бүл маш их нөлөөлж байгаа. Бусад газарт нийгмийн хамгаалал нь тусдаа, хөдөлмөр нь тусдаа сайдтай явж байгаа. Манай алдаа бол хэт ерөнхий явдагт бий. Ерөнхийлсөөр байтал хугацаа авдаг. Тэгэхээр ерөнхий чиг үүргүүдийг нарийвчилж, тодорхойлъё гэж байгаа. Гэр бүл гэдэг ойлголт руу л нарийвчлан чиглэж чадвал бүгд багтаж байгаа гэсэн ойлголт. “Хөдөлмөр” гэсэн нэр нэмэх эсэхийг УИХ-ын гишүүд бүрэн эрхийн хүрээнд шийдэж болно.

ТББХ-ны хуралдаанаар хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хувьд дэмжих нь зүйтэй гэж олонхын саналаар үзлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
7 сар 9, 2024 16:40

ЗУЛПХАР ЧИ ДУУГҮЙ БАЙ ИХ ХУРАЛД СУУСАН ЭХНИЙ ЖИЛ СОНСОГЧООР СУРАЛЦАЖ ЧИВ ЧИМЭЭГҮЙ БАЙДАГ ЮМ НАМДАА ХАЙРТАЙ ДАРГАДАА ХАЙРТАЙ ГЭЖ ӨГЛӨӨ БҮР МӨРГӨДӨГ ЮМ.НААД ҮС ТОЛГОЙГОО ЗАСУУЛААЧ БҮТЭН САР АРХИДСАН АРХИЧИН ШИГ ЦАРАЙЛЧИХААД МОНГОЛ ТӨРИЙН СЭНТИЙГ ХҮНДЛЭЭРЭЙ АДИЛХАН КАЗАК БОЛОХООРОО ЧАМД ХЭЛЖ БАЙНА.ДАСТАРХАН ДЭВСЭЭД КАЗ ИДЭХ ГЭЖ БАЙГАА АКСАКАЛУУД БИШ МОНГОЛНУУД КАЗАК МАНИЙГАА ИХ Л ӨӨД НЬ ТАТАЖ БАЙГААГ ЧИ МЭДЭЖ БАЙГАА ШҮҮ АЛЛАХ АКБАР

Холбоотой мэдээ

Back to top button