Нийгэм мэдээ

“Учиртай гурван толгой” дуурь Сүхбаатарын талбайд тоглогдоно

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд “Учиртай гурван толгой” дуурийг нийтэд хүргэх гэж байна. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг долоодугаар сарын 10-ны 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглож, иргэд, жуулчдын хүртээл болгох ажээ. 

Дуурийн гол дүрүүдийг сонгох уралдааныг уран бүтээлчдийн дунд нээлттэйгээр зарласан юм. Төв талбайд тоглох “Учиртай гурван толгой” дуурийн найруулагчаар МУСТА С.Баттулга ажиллаж байгаа бөгөөд удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир ажиллаж байна.

Юндэнгийн дүрд дуучин Э.Анхбаяр, Нансалмаагийн дүрд УДБУТ-ын дуучин Б.Энхнаран, Балганы дүрд УБДУТ-ын дуучин О.Хүрэлбаатар, Хоролмаагийн дүрд УБДЭТ-ын гоцлол дуучин Б.Одонзаяа, худалдаачны дүрд тус театрын гоцлол дуучин Э.Отгонбат, бүүвэйчийн дүрд гоцлол дуучин М.Дариймаа нар тоглохоор шалгарчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-07-09 19:45

79

Холбоотой мэдээ

Back to top button