УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН 8 сайдынхаа 3 дээр нь тохирч чадахгүй, УИХ-ын чуулганы хуралдаан хүлээгдэж байна

12.40 цаг болж байна. Өнөө шөнөдөө багтаж, УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг батлан, шинэ сайд нарыг тангаргийг өргүүлэх хүлээлттэй буй.

Хамгийн сүүлд холбогдох хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ руу шилжүүлснээр УИХ-ын чуулганы хуралдаан түр завсарласан. Харин одоо хүртэл үйл явцууд гацаж, хүлээгдээд байна.

Тэгвэл, Ардчилсан намынхан сайд нарын нэр дээр тохирохгүй, зөрчилд оржээ. Үүнээс улбаалж, дараа дараагийн процесс саатаад буй аж.

Ардчилсан намд найман сайдын суудал өгнө. Тэдгээрийн дөрөвт нь тохирсон бол үлдсэн гурав дээр зөрчилджээ.

Харин МАН-ын хувьд өөрсдийн намаас томилох сайд нараа Ерөнхийлөгчид танилцуулсан байна. Нэрс эцэслэгдсэний дараа МАН-ын УЗ хуралдана. Түүний дараа шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчид нэгдсэн байдлаар танилцуулж, улмаар УИХ-ын чуулганы хуралдаанд тангараг өргүүлэх юм.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button