УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Уураг тархи бүр улайстлаа ажиллаж, улс орондоо хувь нэмрээ оруулаарай

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадам Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй мандлын ногоон дэвжээнээ ёслол төгөлдөр үргэлжилж байна.

Уламжлал ёсоор төрт их наадмаа дээдэлж сурын асарт зочилж, сум тавьсан Монгол улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрбээр "Өнөөдөр үнэхээр сайхан наадам болж байна. Миний хувьд ажил авснаас хойш тэр жил цар тахалтай байсан учир төрийн наадам тасалдсан. Наадамгүй монгол зун гэдэг сэтгэлд нэг л зүйл дутуу мэдрэмж төрүүлдэг. Тухайн үед бүх зүйл хаалттай олон нийтийг хамарсан арга хэмжээ байхгүй цаг үе байсныг бид бүгдээрээ бараг мартсан байна.

Энэ жил төрт ёсны наадам Ардын хувьсгалын 103 жил хэд хэдэн зүйлээр онцлог болж байна. Анх удаа Монгол улсад ардчилсан парламентийн засаглал 126 гишүүнээс бүрэлдэж хуралдлаа. 76 гишүүнтэй парламентийн систем бол зөвхөн аймаг, нутаг дэвсгэрээс төлөөлөл ордог байсан бол одоо нийгмийн төрөл бүрийн салбарын дуу хоолой хувь тэнцүүлж орж ирж байгаа нь манай парламентийн ардчиллын түүхэнд анхны цоо шинэ хуудас.

Маш олон хүмүүс ярьж байна. Ерээд оны өглөө шиг мэдрэмж төрж байна гэж байна. Өнөөдөр наадмын өглөө төрийн далбааны өглөө бүрдлээ. Их бэлэгшээж байна. Монгол Улсад маань шинэ 30 жил эхэлж байна. Парламентад таван намын төлөөлөл орж ирлээ. Олон улсын жишгээр бид намуудын мөрийн хөтөлбөрийг нийлүүлж нэг сонгогчийн саналыг гээхгүй байхаар тусгаж хамтарсан мөрийн хөтөлбөр гаргаж Засгийн газар хамтарч ажиллахаар боллоо. Энэ бол шинэ үндсэн хуулийн дагуу хийгдэж байгаа ажил. Хүмүүс маань одоохондоо дасаагүй байгаа болохоос биш Герман, Шинэ Зеланд гэх мэт улс орнууд ийм байдаг. Энэ маань өөрөө өмнө нь яригдаж байсан хөгжлийн томоохон төслүүд дээр эсрэг тэсрэг байр суурьтай биш гэрээ хэлэлцээр хийж зөвшилцөж аливаа асуудлыг хурдтай шийдэхийн шинэ эхлэл болов уу гэж Ерөнхий Сайдын хувьд билэгшээж байгаа.

Бид эрчим хүч, боомтын хувьд ахицууд байна. Хөрөнгө оруулалтын хэд хэдэн тулгамдсан асуудал байна. Энэ бүхэн дээр дандаа улс төрийн намуудын байр суурь өөр, нийгэмд өөрөөр тайлбарладаг байсан. Одоо бол хамтдаа гэрээ байгуулаад маш хурдтай явах үсрэнгүй хөгжлийн гараа эхэлсэн цаг хугацаа байгаасай гэж бодож байна.

Наадам гэдэг зөвхөн баяр биш. Цагаан сар гэдэг зөвхөн ахмадын хүндэтгэл биш. Энэ бол төрт ёсны, тусгаар тогтнолын монгол байхын дархлаа юм шүү. Тийм учраас төрийн наадам маань мөнхөд орших болтугай. Монгол сэтгэлгээ, нүүдэлчдийн ахуй, монгол монголоо гэсэн сэтгэл мөнхөд орших болтугай. Бид нар тэр бумуулаа, хэдэн зуун саяулаа биш, тийм учраас уураг тархи бүхэн улайстлаа ажиллаж хүн бүхэн улс орныхоо хөгжилд идэвхтэй хувь нэмэрээ оруулж, ААН, ТББ-ууд бүгд хоорондоо эвлэлдэж ойлголцож байж монгол улс хурдаараа ялгарна.

Бүх монгол түмэндээ сайхан наадахын ерөөл өргөе. Сур мэргэн байх болтугай. Бөхчүүд маань хүчтэй байх болтугай. Энэ жил бөхчүүдээ бүсчилж дэмжих байх. Мөн моринууд маань хурдан байх болтугай. Эх орон маань Азийн хүлэг улс болон хурдтай давхихын сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье" гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Доржоо
Доржоо
7 сар 11, 2024 17:40

Хамгийн адгийн хүн

Зочин
Зочин
7 сар 11, 2024 19:19

Наадмын маргааш л НАМАР болно
Яана даа бид
Өвөл ч бүүр дүүрч

уламаа
уламаа
7 сар 11, 2024 20:19

Баяр хүргэе амжилт хүсье Мааш сайн ерөнхий сайд шүү Шударга ёсны төлөө их зүйлийг хийж чадаж байнаа

Bujin
Bujin
7 сар 12, 2024 04:31

Danh min butslaad bai , bulburai, tsagaahan danh min ,

Зочин
Зочин
7 сар 12, 2024 05:46

Ард нь байгаа бие хамга�##�агч нь хэнтийн нөхөр, үнэн дүрдээ орчихсон эргүү орк бдаг. Оюун-Эрдэнийн үед хэдэн хэнтийн оркууд үнэхээр дураараа оодорч бгаа даа.

Зочин
Зочин
7 сар 12, 2024 12:40

Яг тэгэж харагдаач. Уураг тархиа улайст�##� хулгай, луйвар хийж, авилга авах байх.

Зочин
Зочин
7 сар 14, 2024 13:54

Hudlaa dvr usgesen Hudson bath.

Холбоотой мэдээ

Back to top button