О.Алтангэрэлээр хуулийн, Ц.Туваанаар эрдэс, баялгийн салбарыг атгах хүн

Хамтарсан Засгийн газарт Ардчилсан нам найман сайдын суудал авсан. АН нэлээд хэдэн фракцтай. Дөрвөн фракц нь сайдын суудал аваад байгааг задалж харвал:
АН-ын “Гранд Монгол”-ынх
- Монгол Улсын сайд, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн
- Хот байгуулалт орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь
“Морьтон” клубынх
- Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл,
- Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү
“Нэг Монгол” фракцынх
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа
- Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр
“Нэг Ардчилал” фракцынх
- Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд АН-ын дарга Л.Гантөмөр
Эдгээрээс О.Алтангэрэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар, Ц.Тувааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдар томилуулсан хүн нь Х.Баттулга гэгдэх болсон. Монголын хуулийн салбарыг, эрдэс баялгийн салбарыг ч Х.Баттулга хөшигний араас удирдахаар болж байна гэгдэж буй юм.
Сайдын томилгоо хэлэлцэх үеэр түүний хүмүүс цугларч, хэд хэдэн удаа УИХ-ын чуулганыг орхиж гарсан билээ. Д.Жаргалсайханыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад зүтгүүлсэн ч, бүтэлгүйтсэн гэдэг. Түүний хувьд анх удаа парламентад сонгогдсон гэдэг шалтгаанаар шууд шаардлага хангаагүй. Улмаар Ц.Тувааныг явуулахаар өөр аргагүйд хүрч зүтгүүлсэн нь ёсоор болсон. Сурталчилгаа эхлээгүй байхад л О.Алтангэрэлийг хажуудаа дагуулж хамт явсаар гаргасан. Нөгөөх нь Х.Баттулгыг "Улстөрд байх ёстой хүн" хэмээн туж магтсаар байсан билээ.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хоёр сайд гэх этгээд монголоос зугатах гарна даа. Эсвэл маш том азгүй явдал тохиолдоно. Ойлгомжтой. Тагнуул ашиглаад л хаяна
Хувилдаж төрөөр тоглох цаг ахин явж эхэллээ,ард түмэн хяналтаа тавих л үлдлээ!Цаг өөр болсоншүү!!!
За тэгвэл уул уурхайн салбар Путины мэдэлд оржээ!!! Хууль ёс ч мөн ялгаагүй!! Ингээд монголчууд амар сайхандаа жаргажээ!?
Атаархаад үхэхнээ, үнэн явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж энэ дээ
МАН гэж байна уу. Женкогийн2нам дамнасан фракц л байна даа
За ийм юм бол утга алга данх хөмөрүүлнээ
АН -аас арай гайгүй 2 сайд нь шүү дээ
Яалт ч үгүй шинэ манан эхэллээ дээ
Женког дагасан хүмүүс хаалганы цаанал ордог доо
Зөв явбал зөөлөн замбуулин буруу явбал хатуу замбуулин!!! Үйлийн үр мэдэж дээ!!! Хэдэн жилийн дараа Элбэгдоржтой адил нутгаасаа хөөгдөж харь оронд амьдрахгүй байх л хэрэгтэй дээ
Элбэгээ нь өөрөө гараад явчихаж, Баттулга нь өөрөө үлдээд бусдыгаа гадаадад дүрвүүлээд, шоронд оруул аад, авсанд хийгээд л байх хүн юм даа !
Шинэ манан нөмөрлөө. Юу болохыг бүү мэд!
Бид мананд төөрсөөр гарч чадахгүй бололтой.
Өөрөө л манантаж орхих хүн аж.Тэмээ харариулсан хүн буурныхаа занг андахгүй болох л блгүй ард олноо түшээд бурууд хатуу зөвд зөөлөн явах цаг л ирж бна 34 жил сөрөг хүч гэж ан бурууд л зүтгүүлж ажлыг гацааж явснаас өөр улс оронд нэмэр тусыг ер хийгээгүй гэхэд хилсдэхгүй гашуун үнэн нь энэ.Одоо эрх биш энэ хэдийг оодруулахгүй дарах аа сонгогч олон маань нэгийг бодох блгүй дээ алийн болгон нялхасын өвчнөөр туйлах билээ.
Zavaan hanaj tsaddaggui. Gishuunii haldashgui baidal gedeg baliar yumnii ard nuuhdaj Nuguu ikh hussan mongoo argalj deerees n dahin husah bodoltoi yavaa Shunal n diildehgui bolson hun yum daa.
Хулгар самарнаа