Нийгэм мэдээ

"Наймдугаар сарын 1 хүртэл иргэд Төв цэнгэлдэх хүрээлэнд биеийн тамир хийж болно"

Долдугаар сарын 18 буюу нөгөөдрөөс эхлэн төв цэнгэлдэх хүрээлэнг 06:00-23:00 цагийн хооронд иргэдэд нээлттэй байхаар шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, цэнгэлдэх хүрээлэнгийн 16 дугаар хаалгаар иргэд нэвтрэн орох боломжтой болж байгаа аж.

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан "Иргэд наймдугаар сарын 1-нийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэн дотор орж биеийн тамир хийх боломжийг бүрдүүлж байгаа юм. Иргэд маань хог тарилгүй цэвэрхэн үйлчлүүлээрэй" гэв.

Энэ жил төв цэнгэлдэхэд засвар хийж, орох гарах есөн хаалганд ариун цэврийн өрөө байгуулсан юм.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Иргэд минь боломжтой дасгал аа хийгээрэй хальтарч унав

Холбоотой мэдээ

Back to top button