Өнөөдөр Допингийн шинжилгээний хариу танилцуулах ч нэр зарлахгүй
Үндэсний их баяр наадмын хүрээнд 32 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан.
Энэ жил шинжилгээг ХБНГУ-ын Дрезден хотын лабораторид шинжлүүлсэн юм.
Долдугаар сарын 14-нд шинжилгээний сорьцууд Дрезден хотод хүргэгдэж, 48 цагийн хугацаанд хариу гарсан. Уржигдар буюу долдугаар сарын 15-ны орой гэхэд хариу бүрэн гарч, Бөхийн салбар хороонд цахимаар ирээд буй.
Тэгвэл, эдгээр 48 шинжилгээний сорьц дундаас 3-4 сэжигтэй тохиолдолд илэрсэн талаар эх сурвалж мэдээлсэн билээ.
Бөхийн салбар хороо шинжилгээний хариуг Баяр наадам зохион байгуулах комисст танилцуулснаар, өнөөдөр олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөхөөр болсон.
Гэхдээ өнөөдөр нэр зарлахгүй юм байна.
Учир нь сэжигтэй тохиолдол нь зөвхөн допингийн төрлийн бодис илэрсэн байж болзошгүйг илтгэдэг. Иймд сэжигтэй тохиолдол илэрвэл түүнийг дахин магадалж, шинжилдэг. Дараагийн шатны эл шинжилгээгээр чухам ямар төрлийн хориотой бодис илэрсэн нь тогтоогдсоноор баталгаажна. Олон улсын практикт, сэжигтэй тохиолдол дараагийн шатны шинжилгээнд үгүйсгэгдэх нь бий аж.
Иймд өнөөдөр хэдэн сэжигтэй тохиолдол илэрсэн талаар мэдээлэх л чигтэй байна. Харин дараагийн шатны шинжилгээ гарсны дараа, нэрийг шууд зарлах эрх зүйн зохицуулалт бий болсон талаар албаны эх сурвалжууд тайлбарлалаа.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үхэр монголчуудын тайлбар нэг иймэрхүү л байдаг.
Азийн наадамд Боксчин Чинбатыг шинжилгээг медал олгосноос хойш 2 хоногын дотор нийтэд зарлаж бсан. Манайд болохоор сунжирсан заваарсан дараад нь зарлана ч гэх шиг дүрэм журам ярьж хуцалдаад байх юм .Угаасаа дэлхийн дүрмээр биш наад дүрмээр чинь явбал шантааж хийж байгаа нь ойлгомжтой асуудал.
Зарлахгүй байнаа гэдэг чинь цаанаас Иргэдээс бөхчүүлын нэрсийг нуух мөн Түрүүлсэн Батсуурийн нэр ч байх өндөр магадлалтай учраас Нуух үндсэлэл байж болох талтай, Иргэд Бөх сонирхогчид Хардах эрхтэй,
Зөвхөн Монгол үндэсний бөхөөс хэвийн үед илэрдэг тусгай бодис шүү дээ. ШУ үүнийг удахгүй нотолно. Санаа зоволтгүй.
Дуудлагын худалдаа хийх хугацаа хэрэгтэй
Гүй тэгээд бушуухан зарла л даа. Бушуухан бата-лгаажуул л даа. Дахиал хор найруулаа-л новшроод явчих гээд байх юм.