Улс төрийн мэдээ

Сайд нар хуралддаг ширээндээ багталцахаа байжээ

Хамтарсан Засгийн газар 22 сайдтай. Зургаан сайд нь яамгүй.

Энэ манай улсын түүхэн дэх хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй Засгийн газар болоод буй.

Өнөөдөр шинэ Засгийн газар анхны хуралдаанаа хийж байна. Хуралдааны үеийн бичлэгийг харвал, сайд нар хуралддаг ширээндээ багталцахгүй болжээ.

Хамгийн захад суугаа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы тохой дөнгөн данган ширээндээ багтаж байна. Хэд хэдэн сайд хуралдаанд оролцоогүй байгаа дүр зураг энэ.

Ташрамд, шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг дахин сануулбал:

  1. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Лувсаннямын Гантөмөр
  2. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Тогмидын Доржханд
  3. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Сайнбуянгийн Амарсайхан
  4. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Ням-Осорын Учрал
  5. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргаар Эрдэнэбилэийн Одбаяр
  6.  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргаар Равжихын Эрдэнэбүрэн
  7. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар Буяагийн Тулга
  8. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар Батмөнхийн Батцэцэг
  9. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Болдын Жавхлан
  10. Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Оюунсайханы Алтангэрэл
  11. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Цэвэгдоржийн Туваан
  12. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Сандагийн Бямбацогт
  13. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Салдангийн Одонтуяа
  14. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсролын сайдаар Пүрэвсүрэнгийн Наранбаяр
  15. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Лувсанцэрэнгийн Энх-Амгалан
  16.   Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан
  17.  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Номин
  18. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Жамбын Батсуурь
  19.  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Жадамбын Энхбаяр
  20. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Цэндийн Баатархүү
  21.  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар Баттогтохын Чойжилсүрэн
  22.  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар Тогтмолын Мөнхсайхан.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button