Улсын төсөв тодотгох ээлжит бус чуулганы тов гараагүй байна

Хамтарсан Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж, эвслийн гэрээ байгуулах ажилдаа бэлтгэж байна. Үүгээр нэн тэргүүнд хамтарч хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалттай болно.
Тэгвэл, үүний тулд 2024 оны улсын төсвийг тодотгох шаардлагатай болно гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өчигдөр мэдэгдсэн билээ. Ингэхдээ "Төсвийн тодотгол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг бэлтгэж, намрын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэнэ" хэмээж байв.
Харин төсвийн тодотголыг намрын чуулганаас өмнө хийхээр болж. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах замаар, 2024 оны улсын төсвийг тодотгох бөгөөд төслийг бэлтгэж байгаа аж.
Үнэхээр төсөв тодотгох шаардлагатай гэвэл хугацааны хувьд давчуу болсон, жилийн тал нь өнгөрөөд байна. Намрын чуулганаар хэдийнэ ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэн, баталдаг билээ.
Одоогоор ээлжит бус чуулганы тов гараагүй байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төсвийн мөнгөөр баахан боржур тавиад бөөн Завчаа хийж бн шүү Эзэн холбогдогчид нь Арга хэмжээг аваарай!!!