Улс төрийн мэдээ

Н.Өнөрцэцэгийг ялласан асуудлаар УИХ дахь АН-ын бүлгээс шуурхай мэдэгдэл гаргалаа

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт дөрвөн жил, есөн сарын хорих ял оноосон асуудлаар УИХ дахь АН-ын бүлгээс шуурхай мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс, сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэгт 4 жил 9 сар хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрт УИХ дахь АН-ын бүлэг харамсаж байна.

Ардчилсан нам бол хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалж ирсэн улс төрийн хүчин мөн. Хараат бус хэвлэл мэдээлэл ардчилсан тогтолцооны амин чухал тулгуур багана учраас сэтгүүлчийн мэдээлэл олж авах, хэвлэн нийтлэх, түгээх, чөлөөт үйл ажиллагаа явуулах, төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангахын төлөөх үйл хэргийг цаашид ч бид тууштай дэмжин ажиллахаа мэдэгдэж байна.

Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 2023.11.24-ны өдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хэвлэн нийтлэх, мэдээлэл олж авах, түгээх хууль ёсны эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө хууль сахиулах байгууллагуудын дарамт шахалт, айлган сүрдүүлэлтэд өртсөн асуудлаар мэдэгдэл гарган ажиллаж байсан билээ. 

Сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэгийг шүүсэн сүүлийн хоёр хоногийн шүүх хуралдааныг өмгөөлөгчгүй, хаалттайгаар явуулсан нь ард түмний шүүхэд итгэх итгэлд ихээхэн эргэлзээ төрүүлсэн үйл явдал боллоо гэж бид үзэж байна. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хууль ёсны эрхийг хангуулах асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаж, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд тайлбар гаргуулан ажиллах болно. Түүнчлэн шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй явуулдаг, шүүхийн үйл ажиллагааг нийгэмд нээлттэй, ил тод болгох, сэтгүүлчийн чөлөөт үйл ажиллагааг хамгаалсан хуулийн төсөл боловсруулж ирэх намрын чуулганаар УИХ-д өргөн барьж ажиллахаа үүгээр мэдэгдэж байна. 

Эрх чөлөөт, ардчилсан Монгол мөнх оршиг

УИХ дахь Ардчилсан намын бүлэг

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
87 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шүүх шийдвэр гаргахад ямар ч нам оролцох ёсгүй. Эрх зүйт төр л юм бол. Харин хүний эрхийн комисс хяналт тавих ёстой.

Цогягү
Цогягү

Шүүхэд итгэх олон нийтийн итгэл үнэмшил алдагдалаа Монгол захиалгын дагуу ажилладаг хүнлэг бус шүүхтэй болсон байна

Иргэн
Иргэн

АН шүүхийн шийдвэрийг шүүмжлэх ямар эрхтэй нам бэ? Энэ шуурхай мэдэгдэг гэгч нь мөнхбаясгалангийн хийж байгаа зүйл байх

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Хуц бөөсөө

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Шүүхэд нөлөөлөх гэсний төлөө АН-ыг хааж, тарааж, торгож болно

УВ иргэд
УВ иргэд

Хуцалгүй тонил. Хүзүүгүй хулгайч сайханбалаг 2оо олж ирээд хуцаж бай

Зочин
Зочин

Зөв шүү

Зочин
Зочин

Гэмт хэрэгтэн хуулийн дагуу ялаа эдлэж болохгүй гэж үү. Сэтгүүлч ч гэсэн хууль зөрчсөн бол ялаа шударгаар эдлэх л хэрэгтэй.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хуц

хуулийнханд итгэхгүй
хуулийнханд итгэхгүй

Шүүхээ цэвэрлэх талаар ажлах хэрэгтэй. АВЛИГАЧИН шүүгч шүүхэд ажлах ёсгүй

Maшqж
Maшqж

Шүүхийн шийдвэрт хэнч хөндлөнгөөс оролцож үл бно

Зочин
Зочин

Хэрэг хийсэн бол ялаа эдлэх ёстой.... Үүнд нам ямар ч хамаа байхгүй.... АН зөв асуудал дээр л мэдэгдлээ гарга...

Зочин
Зочин

Сэтгүүлч Өнөрцэцэгийг өмгөөлөгчгүйгээр, ил тод бусаар шүүнэ гэдэг хүний эрхийн зөрчсөн шүүхийнхний булхай луйврыг нуусан илрэл гэж бодож байна. төрийн сангийн хулгайчид, нүүрсний хулгайчид, банкны хулгайчид, хүүхдийн сангийн хулгайчид, Ундармаагийн хэргүүд хуучираагүй байгаа шүү. Эдэндээ шүүх эр бараа үзүүлж чадахгүй байж алдаа оноотой ч гэсэн үнэнийг нийтэд нээлттэй хэлж чадсан сэтгүүлч Өнөрцэцэгийг далд шүүнэ гэдэг шүүхийн учир явдлын тод илрэл юм. Яагаад өмгөөлөгч нь ажилласангүй вэ, энэ сонин санагдаж бна.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Бусад олон жирийн иргэд яаж шүүгдэж ял авдаг бол тэдний төлөө аль ч нам сэтгүүлчид ажилладаггүй

Ккккк
Ккккк
Reply to  Зочин

Энэ Өнөрцэцэг жирийн иргэн биш юм уу. Ер нь хэн нь хэн бэ гэдэг нь танигдсан дөө

Гайхав
Гайхав

Танай Ээбээгийн шүүх шүү дээ.Одоо засах цаг нь болсоон!!

Заа
Заа
Reply to  Гайхав

Энд бичигдэж бгаа сэтгэгдлүүд дандаа эрх баригчдад долигносон ямарч зөв бурууг шүүн тунгаах чадваргүй харалган амиа аргацаах гэсэн нөхдүүд чааваас гэж

зочин
зочин

Хууль зөрчсөн бол хэн ч гэсэн ялаа эдлэх ёстой. Огт хийгээгүй хэргээр яллаагүй байх.

Зочин
Зочин
Reply to  зочин

Нам гэж юу юм бэ?

Зочин
Зочин
Reply to  зочин

Шүүхрүү их дайрдагболжээ хараат бус шүүх бна гэсэн нам шүүгч болоо юу юм л бол нам бүлэг гэж ярьдаг болжээ.

Иргэн
Иргэн

Ер нь гэмт хэрэгт холбогдсон бүх хүн адил тэгш эрхтэйгээр шүүрдэх ёстой гэдэг л учир нь байгаа юм!!! Түүнээс биш Өнөрцэцэг гэдэг хувь сэтгүүлчийг энхийн цагаан тагтаа гэж ард түмэн хэлээгүй!!! Адилхан бүр хэдэн арав дахин гэмт хэрэгтнүүд гадуу сул чөлөөтэй явж байгаадаа л бухимдаж бн!!! Иргэдээ зуслан найраа дуусгаад ирхээр чинь Монгол төрийг шинэчлэх ажилдаа орцгооё!!! Төрийн эргэлт хийе!!!

Балт
Балт

Шүүрт шулам АНархи цөөвөрүүд битгии солиорцгоо. Шүүхиин шиидвэр эцсиинх.

Зочин
Зочин

шүүх та нарыг тоох уу авч хэлэлцэхгүй дээ

Tuya
Tuya

Шүүхэд хөндлөнгөөс оролцохгүй ээ та нар за

Наранбаатар
Наранбаатар

Бас Хулан

Иргэн
Иргэн

Шүүгч нарын мэдлэг боловсрол хуулийн заалтыг мөрдөж ажиллах эрхэм чанар маш муу байгаагийн илрэл байна да.хүнээ дээдлэх ардчиллын мөн чанар устах нь дээ.

зочин
зочин

ийм юмийг өмөөрөхөөр ан гэж нохойн баас

чонос
чонос

Өнөрөөд шүүх ямар ял оноо нь шүүхийн асуудал биз дээ хөндлөнгөөс нөлөөлөж болохгүй гэдэг дээ
энэ байдлаас харахад нэр төртэй албан тушаалтай хүнд оноох ялыг ямар нэгэн нам мэддэг болсон юм уу
жирийн иргэд яаж хэлмэгдэж байгааг намууд мэддэг юм уу
шүүгч шудрага бус шийдвэр гаргалаа гэж олон дахин ярьсан даа
анх томилсон хүн нь ЭБАА шүү дээ

Зочин
Зочин

Shuuh notloh barimt deer undeslej shiidver gargadag gej bodoj bn

Иргэн
Иргэн

Улс төрийн нам МУ-ын шүүх шантааж хүүхний буруу үйлдлийг тогтоож хуулийн хүрээнд шийдвэрээ гаргачихаад байхад юуны чинь мэдэгдэл вэ. Хүн болгон шүүхийн өмнө адил тэгш эрхтэй байдаг юм шүү- Ардчилсан намаа. Наад боловсрол мэдлэггүй зальтай авгай үйлдсэн гэмт хэргүүдийг тодорхой тогтоогоод шийтгэсэн байна шүүхдээ Улс төрийн том намын байр суурь, нэр хүнд 00 байна даа

Зочин
Зочин

АН гадаадад оргон зайлсан луйварчдаа олж ирээч юун Өнөр цэцэг бээ

Байды
Байды

Энэ сэтгүүлчид тулгасан ял үнэн худлыг мэдэхгүй гэхдээ нүүрс, хөгж.банк, ногоон автобус, ждү,БЗСангийн хэргүүд шудрага шийтгэлгүйд л олон нийт дургүйцээд бна

Зочин.
Зочин.

Шүүх үнэн зөв шийдсэн бна.Шүүх болон Хүчний байгууллагууд сайн бна.

Мөнхбат
Мөнхбат

Ха ха за болиоо.Үнэрээ бол үнэрээ.Өөрөө жангаа идэг.

Зочин
Зочин

Ура, Ура... Монголын Шүүх анх удаа зав шийдвэр гаргаж, шинэчлэгдэх найдвар төрүүлэв, амжилт хүсье

Тэгээд МАН нь ялласан юм уу.МАН бас мэдэгдгаргавал
Тэгээд МАН нь ялласан юм уу.МАН бас мэдэгдгаргавал

Уншинч

Зочин
Зочин

Нэг л худал дүр эсгэсэн өлөн новшнууд

Зочин
Зочин

Шүүхэд нөлөөлөх гээд байгаа юм уу.

Иргэн
Иргэн

Шүүх шударга биш бол улс хөгжихгүй,

Зочин
Зочин

Huuliin deeguur ajillaj humuusiig tsugluulan barag shuuh hural hiih Shahaa bizdee ard tumen bid huulitai turtei humuus hen negen hun duraaraa aashilj bolohgui gej bi boddog

Зочин
Зочин

Zvgeer l olon niited il harsan hulgaichidaa ehleed ylalwal zvgeersen

Монголмаа
Монголмаа

Наад мэдэгдэлээ Элбэгдорждоо л өг дөө. Танай Элбэгдоржийн томилсон шүүгч нар байгаа шүү дээ. Худлаа шуодах юм.

Зочин
Зочин

Хүрэлсүх Оюун эрдэнийн тролууд гэж

Зочинр
Зочинр

ардчилсан намын бүлэг гэж юм байгаа юм уу

Зочинр
Зочинр

Та нар худлаа битгий жүж

Зочин
Зочин

Kkkkkhaaaah

Зочин
Зочин

Танай хүзүүгүй хулгайчийн л шүүх шүү дээ. Та нар тэгээд засаж чадах уу, зүгээр л ард түмэнд таалагдах гэж хуучнаараа попорч байна уу.

Зочин
Зочин

Хэн нэгэн шүүг л хэргийг шүүж шийдвэр гаргадаг. Уг шийдвэр Монгол улсын нэрийн өмнөөс гардаг. Шүүгч алдаа гаргавал шүүхийн нь нэр дуудагддаг. Шүүгчийн шийдвэр буруу бол Монгол улс буруу шийдвэр гаргалаа гэж ойлгогдоно. Тэгэхээр шүүгч, шүүх ямар их хариуцлагатай болох нь тодорхой. Шүүгч өндөр мэдлэгтэй, зөрүүд зангүй, шударга ажиллах ёстой. Хараат бус байдал гэдгээр дулдуйдаж хүний эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хэрхэвч зөрчиж болохгүй. Шүүх хүний эрхийг зөрчвөл бусад байгууллагад үг хэлэх эрхгүй болно. Гагцхүү шийдвэр гаргахдаа хараат бус байх ёстой!

Үнэн
Үнэн

Хүрэлсүхийн шүүгчид гэхүү Эби гийнх бүгд хугацаа дууссан Женкогийнх бас хугацаа дууссан

Зочинirgen
Зочинirgen

Шүүртэй болгон Шүүхийг шүүхгүй.Тэгээд бүр улс төрийн НАМ .

Зочин
Зочин

Goginee hujaa nartai niileed iheehen darwalzaad ywsiin

Zochin
Zochin

Чаддаг юм бол шүүхгүй болгочихооч ....та нарт амар шүү дээ

Ундраа
Ундраа

Зөв ш тээ

Сэлэнгэ
Сэлэнгэ

Бусдын хөнжилд орсон янхан нам.

Ганбат
Ганбат

Шүүхэд итгэх үндэс алга

Баагий
Баагий

Н.Өнөрцэцэг маш олон хэргийг илчилж шахаж шаардаж Улс Эх Орныхоо төлөө тэмцэж байсан шүү.Гарамжав их л ариухан юм шиг байсан Өнөрөө л зээлийн ил болгож байв.Одоо Гарамжав хэд хэдэн зүйл ангитай хэрэгтэн болж шалгагдаж бна даа.Өнөрөөг суллах ёстой шүү.

Зочин
Зочин

Энэ худлаа мэдэгдлээ болиочээ сэтгүүлчийн цалингаар ийм их хөрөнгөтэй болж чадахуу мөнхбаясгалан лодой хоёр одоо бас болимоор юмаа

Иргэн
Иргэн

Шүүхийг шүүх, нөлөөлөл үзүүлэх гэж оролдох эрх аль ч намд байхгүй, АН ын бүлэг хуулиа дээдэл, бүү улс төр хий.

Зочин.
Зочин.

Шүүх хараат бус тул АН оролцох ёсгүй.олон юм яриад байвал гишүүдийг буцаан татаж болно шүү.хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдсоны хэрэгүй байх.хэрэг хийсэн болоод л шүүх шүүж байна шүү дээ.хууль тэгш үйлчилнэ.

Зочин
Зочин

Хэрэг хийсэн бол ялаа эдлэх л хэрэгтэй. Юун АН-ын шуурхай мэдэгдэл???? Нам ямар хамаа байнаа....
туйлширахаа больчихооч, АН-ынхаан.....

Холбоотой мэдээ

Back to top button