Нийгэм мэдээ

Хамарын хийдийн зам усанд автаж, эвдэрснийг сэрэмжлүүллээ

Дорноговь аймгийн нутаг дэвсгэр, Хамарын хийдийн чиглэл болон Жолоочийн овооны зам руу маш хүчтэй ус урсаж, замын хөвөө эвдэрсэн тул зорчигчид болгоомжтой явах, онц шаардлагагүй бол зорчихгүй байх, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж байгаа тул аюул ослоос өөрийгөө хамгаалахыг зөвлөлөө.

Өнөөдөр Хэнтий, Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо, нутгийн зүүн хагаст, долдугаар сарын 26-27-нд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул мөндөр, аянга цахилгаан нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
7 сар 25, 2024 09:15

ЖИЛ БОЛГОНЫ ЗУНЫ БОРООНООР ЭНЭ ЗАМ ЭВДЭРЧ БАЙДАГ ЮМАА УС �######�УУЛАХ СУВАГЧЛАЛ БОЛОН БУСАД ХАМГААЛАЛТЫГ ХИЙГЭЭЧ ОДОО ЭНЭ ЭВДЭРХИЙ ЗАМ РУУ ХАР ХУРДААРАА ОРОХ ШУМАХЕРУУД ЗӨНДӨӨ Л БАЙГААШТ

Холбоотой мэдээ

Back to top button