Нийгэм мэдээ
Хөвсгөлд амрахаар очсон 16 хүний 3 нь живж, нас баржээ

Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум. Хатгал тосгоны 2 дугаар багийн “Жанхайн дээд модот булан” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 130 км, Хатгал тосгоны төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/ Хөвсгөл нуурын эрэг дээр 16 хүн (8 нь хүүхэд) амарч байснаас 3 иргэн сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг 07.24-ний өдрийн 14:37 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид 20 км туулан 14:59 цагт очиход иргэн Б/45 настай, эрэгтэй/, иргэн Ж /35 настай, эрэгтэй/, иргэн Х /24 настай, эрэгтэй/ нар Хөвсгөл нууранд живж нас барсан барсан, цогцсыг 4 метрийн гүнээс гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
М.АГАР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайхан аялж амарч болно л доо. Өөрсдийн анхаарал , болгоомжгүй байдлаас үүдэн харамсалтай үйл явдал дандаан гарах юм даа. Хайран сайхан залуучууд..... Ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлье.
аймаар хүйтэн шөрмөс татдаг шүү Хөвсгөл далайд.
Malnuud ahde uhernuud
Хөвсгөл нуурын усанд сэлэхийн аргагүй хүйтэн ш дээ. Шөрмөс татаад шууд живнэ
Хүйтэн усанд гэнэт орох мөн архи үнэртүүлсэн бол шөрмөс татаж үхэлд хүргэнэ.сайн сэлдэг усчин байлаа гэсэн нэмэргүй гэдгийг амьдрал нотолсон.
Анхааруулаад байхад Одоо яая гэх вэ Ачаад явахаас
Согтуу л байсан байх. Хайран амь нас.