Нийгэм мэдээ

Ирэх сард дархан аварга Н.Батсуурийн цолны хүндэтгэлийн наадам болно

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамд даян аварга Н.Батсуурь түрүүлж, дархан аварга цолны болзол хангасан билээ. 

Тэгвэл дархан аварга Н.Батсуурийн цолны хүндэтгэлийн наадам наймдугаар сарын 15-нд Увс аймагт болох аж.

Дархан аварга Н.Батсуурийн талаарх баримтыг хүргэж байна.

  • 1.Түүний аав Г.Намсрайжав нь улсын харцага цолтой бөх хүн. 1988 оны наадамд зургаа давж харцага цолтой болж байжээ. Харин Н.Батсуурь 2013 оны наадмаар буюу 25 жилийн дараа аавынхаа цолонд хүрч харцага болсон юм.
  • 2.Аав нь одоо ч түүнийг дасгалжуулдаг байна. Наадмаар аавынх нь өгсөн сэтгэлийн дэм түрүүлэхэд нь нөлөөлсөн гэж Н.Батсуурь ярьжээ.
  • 3. Тэрбээр үндэсний бөхөөс гадна Жүдо бөхөөр хичээллэдэг. Жүдо бөхийн ОУХМ цолтой. 2010 оноос жүдогоор эрчимтэй хичээллэсэн. 2011, 2012 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд дараалан түрүүлсэн. Азийн аваргын хүрэл, дэлхийн цомын хошой хүрэл медальтай.
  • 4. 2006 онд 19 настайдаа Ховд аймгийн наадамд тав давж аймгийн начин цолыг хүртсэн. Энэ нь түүний үндэсний бөхөөр авсан анхны цол юм.
  • 5. 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан болж цолоо ахиулж байжээ.
  • 6. Төрийн наадамд 13 жилийн өмнөөс барилдаж эхэлсэн. Наадмаас наадмын хооронд болдог барилдаануудад дархан аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба нарын олон хүчтэнийг бусгах, зайлах, тахимдах, хавирах мэхүүдээр өвдөг шороодуулж байсан удаатай.
  • 7. 2013 оны наадмаар зургаа давж шөвгөрч улсын харцага цол хүртсэн.
  • 8. Хүндэлж явдаг бөх нь дархан аварга А.Сүхбат. 2011 оны Цагаан сарын барилдааны үеэр тэрбээр А.Сүхбат аваргын гараас “Ирээдүйн аварга” гэх шагналыг хүртэж байснаа одоо ч дурсан ярих дуртай байдаг байна.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол

Допингоо 2 тэрбумаар аргалуулсан нөхөр наадам хийлгүй яахав.

Зочин
Зочин

3 түрүүлсэн дархан аварга байдаггүй юм

Иргэн
Иргэн

Жүдо 1-жил хичээллээд улсын аварга болдог ай арай магтана магтана гэхэд Увс маягаар магтвал магтан матна гэдэг болно шүү!!! Их спортоор үнэндээ гавихгүй амжилт үзүүлсэн нь үнэн гэхдээ Увс нутгаас Цагаанбаатар гэж сайн жүдоч бий нь үнэн

Зочин
Зочин

Hudlaa muulah ym tgd ochood buudchaach tiim l ih durgui chin hureed bga ym bol tolgoig zad buudaach

УВ иргэд
УВ иргэд

Хулхи псдаа

Зочин
Зочин

Цолны наадамд нь дархан аваргын өвдөг шороодуулах хэрэгтэй

Зочин
Зочин

Нохой Батсуурь

Зочин
Зочин

Ичих булчирхай гэж алга

иргэн
иргэн

УВСЫН ДӨРВӨДҮҮД НААДАГ ХАЛХ МОНГОЛООС НЭГ Ч ХҮН ОЧИХГҮЙ ЭНҮҮНИЙ ДЭРГЭД ХАРИН БҮРЭНТӨГС БОЛ ХҮНДЛЭЛ ХҮЛЭЭХ ЧАДВАРТАЙ ЖУДАГТАЙ БӨХӨӨ БҮРЭНТӨГСИЙН НАЙРАНД БОЛ ОЧНОО.ЭНЭ ТЭГЭЭД ИЧИХ Ч ҮГҮЙ НААДАМ ХИЙХ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ? ААВ НЬ ЦАГДАА БАЛБАНА ХҮҮ НЬ БҮҮР ДОЛООН ДОР ГАР ЮМ ГЭЭЧ ЖУДАГГҮЙ ЛУЙВРААР ДАРХАН АВАРГА ХИЙЧИХЭЭД НАЙР Ч ГЭХ ШИГ БОЛИОЧ ЧИ ИРЭХ ЖИЛИЙН НААДМААР НЭГИЙН ДАВААНД ХАМРААРАА ГАЗАР ХАРУУЛДАЖ ЗУЛГА ШААХЫН ӨЛЗИЙТЭЙ САЙХАН ЕРӨӨЛИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ НАЙРЫГ ЧИНЬ ОЧИЖ АГСАН ТАВЬЖ ТАРААНАА МЭРЭГЖЛИЙН АРХИЧДАА ДАГУУЛЖ ОЧИЖ ЖИНХЭНЭ ҮЙМҮҮЛНЭЭ БЫСДАГ

Пүрэвдорж Анхбат
Пүрэвдорж Анхбат

Би энэ хүнийг хүнддэлгүй..нэгэнт Монгол улсын Ерөнхийлөгч дархан цол олгочихсон юм чинь...дархан аварга цолны мялаалгаа хийхээс яахав..энэ хүний нөр их хөдөлмөр...нутаг ус ижий аав нь....хамгийн гол 2 сайхан үр харж бгаа ш дээ...хойш доо л сайхан барилдаж нэр нүүрээ бодоорой доо...дархан аварга минь

Зочин
Зочин

Барилдаад аварга болчихсон ч юм шиг, ичих булчирхайгүй

Зочин
Зочин

Сайхан аваргадаа баяр хүргэе

Зочин
Зочин

Сөрөг энергитэй бузрууд ын хэлж ярьж бичиж байгаа зүйлийг хэн бүү тоо

Зочин
Зочин

Mash sain buh. Odoo yed iim amjilt hesegtee garahgu l bolowuu

Холбоотой мэдээ

Back to top button