Нийгэм мэдээ
Гүүр эвдэрсэн тул Тэшиг сумаас иргэдийг завиар зөөж байна

2024 оны долдугаар сарын 20-21-ний өдрүүдэд орсон усархаг борооны улмаас Булган аймгийн Тэшиг сумын Эг голын гүүрээр зорчих боломжгүй болсон.
"Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-аас мэдээлснээр өнөөдрийн байдлаар Эг голын усны түвшин багассан байна. Харин голын том, жижиг хоёр гүүрний хооронд хэсэг газарт далан сэтэрч, үерийн усны урсац ихтэй байгаа аж.
Одоогоор зорчих хөдөлгөөн хийх боломжгүй байгаа тул Тэшиг сумаас зайлшгүй гарах шаардлагатай иргэдийг завиар тээвэрлэж байгаа юм байна.

Зам хариуцагч төрийн байгууллагуудын инженер, техникийн ажилчид гүүрийг засварлаж, хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгааг мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХӨВӨГЧ ГҮҮР ТАВЬЧИХАА НАД РУУ ЗАЛГААРАЙ НАДАД НЭГ ТАРВАГА БООГООД ӨГЧИХӨД БОЛНО БИ ХӨВӨГЧ ГҮҮРЭЭ ТАВЬЧИЙ