Нийгэм мэдээ

"Парис-2024": Б.Баасанхүү мөнгөн медалийн болзол хангаж, алтын төлөө барилдахаар боллоо

Эмэгтэйчүүдийн 48 кгд Монгол Улсаа төлөөлж 2024 оны Ази тивийн аварга, Душанбе Их дуулга тэмцээний аварга, Абу-Даби-2024 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү өрсөлдлөө.

Манай тамирчин C зоонд Мальтийн Е.Катринатай учраа таарч цэвэр, хоёр дахь барилдаандаа Австрийн Кетрингийг цэвэр, хэсгийн аваргын төлөө Парагвайн Нарваез Габриелатай барилдаж ялсан. Улмаар зооны аваргын төлөө Испанийн Мартинез Абелендатай барилдаж нэмэлт цагт яллаа.

Энэ нь мөнгөн медалийн болзол хангаж, аваргын алтан медалийн төлөө финальд шалгарсан гэсэн үг.

Манай тамирчин Абу Даби-2024 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Бабулфат Тара, “ Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цунадо Нацуми нарын ялсантай олимпын аваргын төлөө хүч үзнэ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Аль хэдий японтой барилдах нь тодорхой болсон байхад бичих юм аа нээрээ

Холбоотой мэдээ

Back to top button