Нийгэм мэдээ
"Худалдагчийг хутгаар сүрдүүлсэн ОХУ-ын иргэн гэмт хэрэг үйлдсэн учир шалгаж байна"

Худалдагчийг хутгаар сүрдүүлсэн ОХУ-ын иргэнд хариуцлага оногдуулсан эсэхийг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ) -аас тодрууллаа.
ЦЕГ-ын албаны эх сурвалж хэлэхдээ "Зөрчил биш гэмт хэргийн шинжтэй үйлдлээр бүртгэлд орсон. Хэрэв зөрчил байсан бол богино хугацаанд шийтгэл оногдуулах үндэслэлтэй. ОХУ-ын иргэний үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй учраас гомдол мэдээллийн шатанд хуулийн хугацаа нь 19 хоног байдаг.
Улмаар хэргийг үргэлжлүүлэн шалгах шаардлага гарвал хэрэг бүртгэлтийн хэрэг нээнэ. Одоогоор хэргийн шийдвэр гараагүй, шалгаж байгаа" гэж хэллээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.