Нийгэм мэдээ

Суурьшлын бүс руу баавгай орж ирэх болсон тул хээр хонохгүй байхыг анхаарууллаа

Ойрын өдрүүдэд суурьшлын бүс рүү хүрэн баавгай орж ирэх тохиолдол гарч буй тул Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг дагаж ой хээрээр аюулгүй байдлаа хангаж зорчино уу. 

  • Баавгай нь хот суурин газар, суурьшлын бүсэд орж ирсэн, ойртож ирсэн тохиолдолд орон нутгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн БОАЖГ-т хандах; 
  • Аймаг, сумд ажлын хэсэг байгуулж баавгайн тархац нутагт ойр буй малчид, иргэдийн байршил, баавгайн шилжилт хөдлөлийн замнал, явсан  газар орны зураглал тогтоох, яаралтай хариу арга хэмжээ авах;
  • Баавгай нь удаа дараагийн тохиолдлоор иргэдийн мал, эд хөрөнгөд хохирол учруулж, хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөл үүссэн тохиолдолд эрсдэлд өртсөн малчин айл өрхийг тухайн бүс нутгаас холдуулан нүүлгэх;
  • Бүс нутгаас нүүх боломжгүй бол нэг дор төвлөрч буух;
  • Айл өрхүүд орой үдшийн цагаар утаа май тавих, гал гаргах, буу тавих, цахилгаан хөрөө асаах гэх мэт үйлдэл хийхээс зайлсхийх;
  • Машин, мотоцикл, гар утас, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах;
  • Малын бэлчээр, гэрийн ойролцоох мал амьтны сэг зэмийг холдуулан устгах;
  • Үзэгдсэн мөрөөрөө хэрэн яваа баавгай хүн рүү дайраагүй тохиолдолд машин, мотоцикл, мориор элдэж хөөж бахардуулах, алж устгахгүй байх;
  • Тухайн бүс нутагт хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүй малд явуулахгүй байх;
  • Баавгай үзэгдэх, тохиолдож болох аялал жуулчлалын бүс нутгуудад анхааруулга бүхий самбар байрлуулах, хээр хоноглохгүй байх;

Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор батлагдсан Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр Хүрэн баавгай нь 12.450.000 төгрөг болсон тул зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд Байгаль орчныг хамгаалах тухай болон Амьтны тухай хуульд заасны 24.900.000 төгрөг төлөх заалттайг анхаарна уу.

Яаралтай тохиолдолд “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” /Утас: 88001414, 88623198/; “Амьтан-Асралт” ХХК /Утас: 99772972/ яаралтай мэдэгдэн, мэдээлэл солилцон ажиллахыг сэрэмжлүүлж байна.

Б.ХАШ-ИЛД

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шаардлагатай тохиолдолд устгаж болно гэж зааж өгмөөр юм.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Bitgii solior

Зочин
Зочин

Араггүй шүү дээ хүн дүрст араатнууд жимс самарыг түүж зараад байхаар чинь энэ амьтан хоол хайгаад сууршилийн бүс рүү ирж байгаа шүү дээ шарга морьтын уулзварт хэдэн балайр авгай самар мөөг жимс бүтэн жил жингээ зарах юм самарыг шанагаар хутгаж самараад л харахаар ой гутдаг хэдэн хэрэмнүүд хоол хайгаад зуслангийн бүсээр гүйх юмаа хараад өрөвдөх юмаа хүмүүсийн өгсөн боов боорцог чихэр түүгээд явах юм уул нь иддэг хоол нь биш санагдах юм шарга морьтын уулзварт самар зардаг авгайчуулаас бүү худалдан авалт хийгээрэй гэж уриалж бн аа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Yag unen umhii novshnuud

Зочин
Зочин
Reply to  Зочин

тийм

Зочин
Зочин

Монгол хүний амьд явах эрхийг дэндүү хөсөрдүүлсэн зөвлөмж болжээ ! Манай нийгмийн гол баялаг чинь монгол хүн нь юмуу, араатан амьтан нь юмуу ?!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Cham shig novshnuud bsnaas zerleg an amitan araatan bsn n baigalid eeltei

иргэн
иргэн
Reply to  Зочин

chamaig gesen ustgah oystoi yum bna. amitnaas dor nobsh bolohoor chin!

Zochin
Zochin

Suurishliin bused orj irsen baawgaig hooj yawuul hun ruu dairwal alj ustga .oron nutag baawgain shurshigch irgeddee awch og.

Зочин
Зочин
Reply to  Zochin

Bitgii solior

Зочин
Зочин

Хүний аминаас илүү үнэтэй амьтан. Хүн дайрсан баавгайг устгачих юм бол дархан цаазтай амьтан гээд торгоод цагдаа сэргийлэх дуудаад бөөн юм болдог

Ард
Ард

Баавгай хаана, ямар аймаг, сумын суурьшлын бүсүүд рүү ороод байгааг тодорхой хэлэх хэрэгтэй байна. Хөдөө гадаа, уул ус бараадаад эн,д тэндгүй майханд хүмүүс хонож байгаа цаг шүү дээ.

Зочин
Зочин

Хот айл руу дайрч хүн эд хөрөнгөө хамгаалахаас өмнө араатан хамгаалсан зөвлөмж байна.
Хөвсгөл нуурын хойд нутгаар баавгай хүн алж, чоно хоттой мал руу нь орж түйвээж байхад Байгал орчныхон дүлий дүмбэ байж байх юмаа.
Тэнэг шийдвэрээ болж зон түмнээ хамгаалсан шийдвэр гаргаарай ширээний арын цагаан гартангуудаа.
Газар нутагт нь очиж судалгаа шинжилгээ хийх цаг нь болсон байх.

Иргэн
Иргэн

Хаана аль аймгийн аль сумын нутагт болгоомжтой сэрэмжтэй байхыг анхааруулж байгаа юм болоо!!! Монгол гэхээрээ мал шиг байх юмаа!!! Юм бичиж байгаа бол тодорхой бичиж бай!!!

Зочин
Зочин

Baawgaid aluulaad boognoroood bairshil zurgiin togtoogood hun irnee juram durem dagnaa nphoi doloo ooroo durem huuluan dagna

Зочин
Зочин

Urin tsag hodoo gadaa haa saigui maohantai honoj bga tegeed mongol chuud hezee baitlaasaa boognorood siurshij chaddag ulsiin aann bas alj bolohgui gegiin dairbal ustgahaas oor yahiin

Зочин
Зочин

Баавгай монголчуудад зориулсан юм байхдаа энэ хуулийг нэг монгол хүнээ гэсэн үнэр алга хөөхнө битгий хэл баавгай мэдэгдэхгүй орж ирж таараа хэзээ билээ аав хүү 2 ийг сүйтгэсэн байдаггүй билүү сүүлд нь ингэнэ гэж байхаар хаана бн дрон нисгээд нэгжээд хүнээ хамгаалдаг бишүү

иргэн
иргэн

Монгол хүнд амиа хамгаалах эрх байхгүй юм уу?. Тэгсэн мөртлөө өөрсдөө нисдэг тэргээр баавгай ан хийдэг. Байгалийг баячуул л уул уурхайгаар устгаж гадныханд зарж болдог, монгол иргэнд амьдарчих газар байхгүй, тэгээд бас хүний эрх ярина!!. Нам дагсан хулгайч луйварчин алуурчин, урвагч, гадны тагнуулдад л хүний эрх гээч хууль хамгаалдаг мөртлөө монголд хүнд амьдрах боломж байдгүй энэ нийгмийг ардчлал гэх нэрийн дор нам гэх мафиуд хулгайгаар баяжиж, хуулиар хамгаалагдаж 34 жил монголыг мөхөл рүү нь чирлээ. Нүгэл чинь нүдээрээ урсмарууд!!!!.

Холбоотой мэдээ

Back to top button