НИЙГЭМ
Хөвсгөл нуураас “ЯГ-6” автомашиныг татан гаргахад 62 цаг зарцуулжээ

Ажлын хэсэг Хөвсгөл нуураас гурав дахь техник хэрэгслийг энэ сарын 9-ний өдөр амжилттай татан гаргажээ.
Татан гаргасан автомашин нь живсэн огноо, улсын дугаар тодорхойгүй ЯГ-6 загварын ачааны автомашин байжээ. Энэхүү машиныг 1936 онд хуучнаар ЗСБНХУ-ын Ярославскийн автомашины үйлдвэрт таван тонны даацтай цэргийн зориулалтаар үйлдвэрлэсэн аж.
Автомашиныг 50 метрийн гүнээс татан гаргахад 62 цагийг зарцуулсан байна.
Д.УЛСАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ машин 1960 оны эхээр живсэн ба бараг албан ёсны живсэн машин. Тус машины ачаанд Сүхбаатар уран сайхны кино дайвар маягаар ачигдаж Ханхын клбт хүргэгдэж явсан_ жолооч нь Норов байх зүүн эрэг дагуу живсэн байжээ би баруун эрэгийн зам гэж тооцож байсан. ОДОО 18-25 машин техник бусад обьект байгаа. Зарим машин судалгаанд давхцаж орсон байх магадлалтай. энэ хэдэн машин гаргасан гаргаагүй адилхан нуурт үзүүлэх сөрөг нөлөө огт байхгүй харин ч загасны нуугдах хорогдоход эерэг нөлөөтэй зориуд хэрэгжүүлдэг арга хэмжээ. Хамгийн их тулгамдсан асуудал нуурын эргийн дагуух зурвас газар асар их талхлагдаж бохирдсон бараг эргэлтгүй доройтолд орж байна. даац багтаамж хэд дахин хэтэрсэн . энэ олон тэрбүм төгрөг зарлагдаж шоу хийж байснаас байнгын ажиллагаатай Лимнологийн станц байгуулчихвал ч мөн ч их хэрэг болно доо.