Х Богдыг таалал төгссөн гэж худал мэдээлэл тараасан асуудлыг шалгуулна

Өнгөрсөн бямба гарагт Х Богд олны өмнө ил гарсан. Тодруулбал, тэрбээр даян дэлхийн амар амгалангийн төлөөх Дүйнхорын ван буюу Цогт Цагийн Хүрдэний Их авшгийн айлдварт морилсон юм. Эл үйл явдлаас хойш нэг хоногийн дараа түүнийг нас барсан гэх цуурхлыг цахим сүлжээнд түгээсэн. Энэхүү мэдээлэл худал бөгөөд итгэхгүй, түгээхгүй байхыг сануулж, Гандантэгчэнлин хийдээс мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд, "Mn Studio Department Store" гэх цахим хаягнаас "ШУУРХАЙ: X Богд 2 ихэр нас эцэслэжээ" гэсэн худал мэдээллийг нийгмийн сүлжээнд тараасанд гүнээ харамсаж байгаа бөгөөд хууль ёсны дагуу зохих байгууллагад гомдол гаргахаа үүгээр мэдэгдэж байна.Тус худал мэдээлэлд автан сэтгэгдэл бичин түгээх, хуваалцахгүй байхыг нийт иргэдээс хүсч байна" гэжээ.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ бол урд зүгээс эхтэй цуурхол шүү.
Монголчууд хэзээ энэ буддын шашнаас салж хөгжих улс юм бол доо.Түүхээ мэдэхгүй ард түмэн бол ойд төөрсөн сармагчинтай адил гэж ямар үнэн үг вэ.Буддын шашин бол манжууд монголчуудыг устгаж үгүй хийхийн тулд монголд оруулж ирсэн шашин шүү дээ.Яасан ч мунхаг хүмүүс юм бэ дээ хэзээ ухаан орох юм бэ!!!
Чи л харин өөрөө жинхэнэ Оросын сурталд мунхарч монширч гүйцсэн коммунист бна доо, Буддын шашныг чинь монголчууд Манжтай хамтрах хавсрахаасаа бүр өмнөө өөрсдөө уриад дуудаад аваад ирсэн юм ш дээ ! Ер нь тэгээд энэ ертөнц дээр Орос Хятад Монгол гур- ваас өөр шашингүйтэж завхарсан газар байхгүй л доо !
Тийм ээ зөв шүү. Монголчууд буддын шашиныг шүтэхээн болиод хаяж бга. Удахгүй буддын шарын шашин гандангүйгээр Монгол улс хөгжинө.
Гандангийн лам нар их баяжсан маш пээдгэр болцгоосон. Ёстой нөгөө 20-р зууны эхэн үеийн шар феодолууд л болцгоосон. Иймд лам нарын тоог цөөлөх хэржгтэй. Лам нарыг цэргийн албанд таьаж хугацаат цэргийн алба хаалгах хэрэгтэй.
Хөх Мөнх тэнгэр хөрсталтан дэлхийгээ шүтэж дэлхийн дайдыг эзэлсэн юм сан Харийн шашин шүтэх болоод хумхын тоос шиг болов оо
Шарын шашин ямар ч хэрэггүй
Муу ёрын амьтас вэ?Худал цуурхал дэгдээгчидийг олж өндөр торгууль тавь,түрийвчээр нь мэдрүүл.
Богдыг алах амь насанд нь халдахыг нэг л улс хүсэж байгаа.
Амь насыг нь маш сайн хамгаалахгүй бол нэг л өдөр алуулах магадлалтай.
сайн байцгаана уу. Зөв, шалгуулах л хэрэгтэй. Хаанаас~хэн гэхчлэнгээр учигийг нь угаар нь~углуургаар нь эцэслэн олох нь зүйд нийцнэ.
Богдыг устгах хөнөөх хүсэлтэй ганц л улс бий
маш сайн хамгаалалт гаргаарай
Гарамжавд юу дутсан гэж энэ хүүг мөнгөөр арилжав!!! Ирээдүйд их ашиг авчрах байх гэсэн бизнесийн тооцоо юу??? Юуу л бол!!!
Ядарсан хүнд туслаж байхыг нь мэдэхгүй юм байна Ганц удаа цэвэрлэгээ хийсэн гэлүү Тэр нь хэдэн таньд байх юм аа
Наадах чинь бас ч огоот хоргүй, шалдир балдир үйлдэл биш байж магадгүй шүү. Сайн учрыг нь олж, ийм юманд ашиглаж буй монголуудыг улсын хуулийн ёсоор гэсгээж, олон түмэн эзэн биетэй нь ил тод мэдээлж байгууштай. Яасан мэдэгдэхгүй таг дарчихвал элдэв цуурхал ил далд тархах осол байх.
Шашин дагаад байвал сөнөнө. Хүнд итгэл үнэмшил байлгүй яахав гэхдээ ингэж солиорч болохгүй. Төр шашин 2 салангид байх хэрэгтэй. Монголчууд элдэв бусын шашин хөөмийн оронд боловсрох хэрэгтэй. Энэ л хөгжилд хүргэнэ.
Зарим бузар муухай хүмүүс нялх үрээр оролдохоо боль! Хариу нь ирнэ шүү! Хөөрхөн Богд маань амгалан байж ард түмэндээ энэрэл хайрлаарай!!!
Эбийдээ хүний нялх 2 хүүхдээр оролддог бузар сэтгэлтэн Монголд маань байхгүй байгаасай.Хувь тавилангаа дагаж энэ хүнд хэцүү албыг үүрч яваа гэдгийг Монгол түмэн минь ойлгоосойдоо.Богд маань түм бум наслаарай.Бяцхан хүүдээ хайртай шүү.
Даанч дээ, яаж ийм худал юм бичиж чадаж байнаа, бид чинь монгол хүмүүс шүү дээ, Х богд минь амар амгалан аж төрөхийн ерөөл өргөе