СӨБ, ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулна
Улаанбаатар хотод өнөөдөр /2024.08.12/ болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
09:00 цагт:
Багшийн хөгжлийн ордонд: СӨБ болон ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах багийн ажлын нээлт болно. Утас: 8975-5575.
09:00-13:00 цагт:
СУИС-д: Сөүл хотод зохиогддог "ПОСТЕР ТРИЕННАЛЬ 2024" үзэсгэлэнгийн хүрээнд FLOW DESIGN FORUM зохион байгуулна. Форумд БНСУ-ын профессор болон дизайнерууд үндэсний брэнд дизайны тухай илтгэл тавина.
11:00 цагт:
Үндэсний Аудитын ерөнхий газарт: УБТЗ ХНН-ийн "Зөвлөлт Холбоот улс, БНМАУ-ын Засгийн газар хооронд 1949 онд хийсэн хэлэлцээрийн хэрэгжилт, нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийн зарцуулалтад хийсэн Монгол Улс, ОХУ-ын аудитын хамтарсан шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 990-65275.
-Орон нутгийн сонгуультай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 12-ноос буюу өнөөдрөөс эхлэн зогсооно.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэг балай сайд гарч ирээд боловсролын систем өөрчлөхийг боливол яасийн бэ