Улс төрийн мэдээ

Лу.Гантөмөр намынхнаа хамтарсан гэрээг хэлэлцэж дуусаагүй байхад гарын үсэг зурсан гэв

"Хурдтай хөгжлийн төлөөх зориг" хамтарсан Засгийн газрын гэрээнд МАН, АН, ХҮН намын дарга нар Төрийн ордонд гарын үсэг зурлаа. 

Энэ талаар "Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, тулгарч буй сорилтыг илүү хурдан үр дүнтэйгээр хамтран шийдвэрлэхээ илэрхийлж, бүрэн эрхийнхээ хугацаанд бүтээлчээр хамтран ажиллах зорилгоор тус гэрээг байгуулж байна" хэмээн хамтарсан Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Эндээс онцолбол, намуудын мөрийн хөтөлбөрөөс

  • МАН-ын нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл хөтөлбөр
  • АН-ын хүний хөгжил, хувийн өмчийн хамгаалал, технологийн суурьтай мэдлэгийн эдийн засаг, бизнесийн хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах шударга ёсны зорилтууд
  • ХҮН намын эрчим хүчний болон боловсролын салбарын реформ, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал, төрийн худалдан авах ажиллагааны бодлогыг шинэчлэх, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах зорилтууд багтжээ.

Харин эл мэдээлэлтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Ө.Шижир "Хамтарсан засгийн газрын гэрээг Ардчилсан намын ҮБХ, УТЗ, намын бүлэг гээд намын шийдвэр гаргах эрх бүхий аль ч бүтцээр хэлэлцэж батлаагүй. Манай намын бүлгээр эцэслэж хэлэлцэж батлаагүй. Одоо бүлэг хуралдаж байна. Ардчилсан намын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болон бүлгийн дарга хүртэл энэ гэрээн дээр эцэслэж санал өгөөгүй гэж бүлэг дээр ярилцаж байхад гэрээг нь зурж байдаг. Арай дэндүү байна шүү. Энэ гэрээг АН-н ажлын хэсгийн гишүүдэд 13:46 минутад өгөөд бүлэг 15:00 цагаас зарлаад одоо ч хуралдаж байна. Уг нь хурлын эхэнд бүлгийн дарга О.Цогтгэрэл ОХУ-ын сайд ирсэн учир намын дарга Лу.Гантөмөр чөлөө хүсэж байна гэж танилцуулсан. Гэтэл юун гадаад уулзалт, зочин хэлэлцүүлж дуусаагүй, санал аваагүй гэрээгээ зурж байж… АН-с сонгогдсон их хурлын гишүүд уг нь агуулга, заалт тус бүрээр нь ингээд хэлэлцэж байсан юмсан" гэж нүүр номоороо дамжуулан мэдээлсэн юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-13 09:42

Түрийний бөөс л дөө

Д.Баатар
Д.Баатар
2024-08-13 10:44

Хамтарсан засгийн газар ажиллаж чадахгүй энэ олон шүүмжлэгч, энэ олон улс төрийн ашиг сонирхол хол явахгүй бололтой. Олдвол өлднө гэдэг болох вий

Зочин
Зочин
2024-08-13 12:18

энэн шаамий монголыг минь самарна шуу анхаар

Зочин
Зочин
2024-08-13 13:24

ЗӨВ ХУДЛАА МАЯГЛАЖ БАЙХ ХООРОНД АЖЛАА ЯВУУЛ ОДОО ТЭГЖ МАЯГЛАЖ СУУДАГ ЦАГ БИШ

DORJ
DORJ
2024-08-13 14:05

Жёнко нохой Шижир

Зочин
Зочин
2024-08-13 16:35

Хогийнхон нөхөр бишээ Оюун-Эрдэнэ минь?! Чамтай ярилцаж дуусаад эргэнгүүтээ 8 жил �##�длаа гэх гүжирээ давтаж байгаа нөхөд хүн мөн үү. Улсаа биш, идэхээ л боддог ш дээ эд нар. Женко Элбэгээ хоёрын тулаан эхэлсэн. Ардын намтай хулгайчууд дөрөө нийлэхгүй буюу 4 жил тэсэхгүй хараарай

Холбоотой мэдээ

Back to top button