Улс төрийн мэдээ
УИХ-ын гишүүн Д.Батбаяр төсвийн зарлагыг хянана

УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжилж байна.
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх талаар хуулийн төсөл бүрээр санал хурааж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.
Мөн энэ үеэр Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг сонгов.
Өмнөх хуралдаанд УИХ дахь АН-ын бүлгээс Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Н.Түвшин нарыг санал болгосон боловч дэмжигдээгүй юм.
Тиймээс тус бүлгээс УИХ-ын гишүүн Д.Батбаярыг нэр дэвшүүлэн оруулж ирж, байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрсдийнхөө хүмүүсийг хянах уу
Согтуу юм уу наад хянагч чинь