Гадаад мэдээДЭЛХИЙ

Шувуулахуй: Саудын Арабын соёлын өв

Саудын Арабын соёлын бүтцэд гүн гүнзгий шингэсэн шонхор шувуу нь тус улсын түүх, эдийн засаг, онцлог шинж байдалд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байна.

Олон зуун жилийн турш арабчууд шонхрыг хүч чадал, эр зориг, язгууртан гарлын бэлэг тэмдэг байсаар иржээ.

Шонхрыг Саудын Арабтай холбох болсон нь гурван зуу гаруй жилийн өмнө тус улсын төр байгуулагдсан цагаас эхтэй. Тухайн үед шонхрыг овог аймгуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх, энх тайвны бэлэг болгон ашигладаг байсан юм.

Ийм учир шонхрыг Саудын Араб үүсгэн байгуулагдсаны лого дээрх тэмдгүүдийн нэг болгожээ.

Бэлэг тэмдгийн ач холбогдлоос гадна шонхор нь шувуулахуйн спортод чухал холбогдолтой. Тус вант улсыг 2021 онд ЮНЕСКО-гийн Хүний амьд өв болох шонхор шувуу” тунхаглалд хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөлөгч улсуудын жагсаалтад бүртгэсэн байна.

Соёлын чухал ач холбогдолтой тул Саудын Арабын засгийн газар тус шувууг хамгаалж, шувуулахуй спортыг хөгжүүлэх тухай бодлого явуулж байгаа юм.

2017 онд угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы санаачлагаар Саудын Арабын Шувуулахуйн клубийг үүсгэн байгуулсан байна.

Сүүлийн жилүүдэд тус улсад шонхрын худалдаа ихсэн болсон юм. Өнгөрсөн жил Саудын Арабын Шувуулахуйн клуб 20 өдрийн дотор 100 гаруй шонхор худалдаалжээ.

Мөн Хафр Аль-Батин бүсээс барьсан нэгэн шонхрыг 173 мянган ам.доллароор худалдсан нь түүхэн рекорд болсон байна.

Шонхор ийм өндөр үнэ хүрэх нь ховор ч гэсэн жин, биеийн хэлбэр, өд, өнгө зүс, нүд зэрэг олон хүчин зүйлээс хамаарч өөр өөр үнээр зарагддаг аж.

Эх сурвалж: Arab News, Saudi Press Agency

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Шонхорын наймааны тухай
Шонхорын наймааны тухай
2024-08-20 22:10

Саудын Араб ер нь Арабын ертөнцөд Шонхор шувууг бараг л сүлд мэт эрхэмлэн шүтэж, шувуучлахуйн болон арилжааны үнэт хэрэгсэл болгон эрхэмлэдэг юм бнаа. Монголчууд бид бол нэг их тоодоггүйдээ, саяханаас л "үндэсний бахарх�##�т" шувуу гэх болоод байгаа. Харин
Нууц товчоонд Хиад Боржигоны сүлд гэж гардаг нь үнэн.
Гэтэл энэ цагийн Шонхорын наймааг" Би боржигон" гэж гайхуулах дуртай Буяндэлгэр гэдэг яг боржигон хүн гардан эхлүүлж, хөлжиж баяжсан байдаг.
Үнэндээ Боржигон овогт хүн өөрөө сүлдээ зарж "амь тэжээсэн" хэрэг болж байна шүү дээ !
Бид өөрсдөө ийм байж арабуудаас харамлах хэрэг бна уу ?
Бас тэгээд "шувуучлахуй" гэдгийг чинь бид монгол чууд ЮНЕСКО-д бүртгүүлсэн байх шүү !!!

Холбоотой мэдээ

Back to top button