Улс төрийн мэдээ

"Энэ жил хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна"

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэлийн танилцуулыг сонсож, хэлэлцсэн. Улмаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө.

Онцолбол, "Энэ хичээлийн жилд 2-5 насны 142.150 хүүхэд цэцэрлэгт суралцана. Цэцэрлэгийн бүртгэлийн I шатанд 103.999 хүүхэд цахимаар илгээсэн бөгөөд энэ сарын 19-21-нд эцэг эх, асран хамгаалагч нарынх нь утсанд хариуг нь илгээж байна. Хоёрдугаар шатны цахим бүртгэл есдүгээр сарын 5-15-нд цахимаар үргэлжилнэ.

Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна. Энэ жил 11,768 хүүхдийн хүч чадалтай 368 бүлэг бүхий 94 байрыг сургалтын зориулалтаар түрээслэхээр шийдвэр гаргаад байна. Хамран сургах тойргоо тогтоолгосон хувийн хэвшлийн 274 цэцэрлэгт 15,000 хүүхдийг хувьсах зардлыг нь төрөөс даана.

Нийслэлийн ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23.188 хүүхэд гурван ээлжид орох эрсдэлтэй байгаа. Иймд 29 сургуульд нэмэлтээр сургалтын зориулалтаар байр түрээслэхээр ярьж байгаа. 22 сургуулийнх нь байрыг шийдвэрлэсэн бөгөөд 15.955 хүүхэд суралцах боломжтой.

Боловсролын сайд цаг үеийн асуудлаар ийн мэдээлсэн юм.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гэрийн ойр цэцэрлэгүүд нь цахим бүртгэлээ хаачихаад худлаа 3-4 хоногийн өмнө нээгээд аль эрт хүүхдийн тоо бүрдсэн гэж худлаа хэлдэг шүү цэцэрлэгийн эрхлэгч нар

Зөвлөгч
Зөвлөгч
Reply to  Зочин

Тийм ээ тэгээд бна. Хүүхдийн тоо бүрдсэн гэж ярьдаг. Бичиг баримтаа бүрдүүлээд ир дээш явуулна. Яам тамгын газар авна гэвэл болох байх гэх шиг

Холбоотой мэдээ

Back to top button