Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цянтай уулзжээ

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян ОХУ-д дөрвөн өдрийн төрийн айлчлал хийж байгаа юм.

Лхагва гарагт /2024.08.21/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүнийг хүлээн авч уулзаж Москва, Бээжингийн худалдааны худалдааны харилцаа онцолжээ.

Кремльд болсон уулзалтын үеэр Путин “Манай худалдааны харилцаа амжилттай хөгжиж байна. Хоёр талын засгийн газар худалдаа, эдийн засгийн харилцаанд анхаарч байгаа нь үр дүнгээ өгч байна” гэсэн юм.

Тэрбээр мөн ОХУ, БНХАУ эдийн засгийн болон бусад зорилготой том хэмжээний төлөвлөгөө боловсруулсан гэжээ.

Ли Цян “БНХАУ-ОХУ-ын харилцаа урьд өмнө нь байгаагүй өндөр түвшинд хүрсэн” хэмээсэн юм.

Түүний айлчлал Украины хүчин Курск мужид гэнэтийн довтолгоо хийхтэй зэрэгцэн явагдаж буй. БНХАУ Украины дайны асуудлаар төвийг сахисан байр суурь илэрхийлэхийг хичээсэн ч дайн эхэлснээс хойш Бээжин, Москвагийн харилцаа илүү ойртсон.

БНХАУ ОХУ-аас худалдан авах газрын тосны хэмжээгээ нэмэгдүүлсэн. Мөн АНУ-ын тагнуулын алба ОХУ-руу экспортлох микроэлектроник, электрон эд ангины хэмжээгээ ихэсгэсэн юм.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2024-08-22 16:21

АНУ-ын тагнуулын �##�ба ОХУ-руу экспортлох микроэлектроник, электрон эд ангины хэмжээгээ ихэсгэсэн

ган
ган
2024-08-22 22:58

"Мөн АНУ-ын тагнуулын �##�ба ОХУ-руу экспортлох микроэлектроник, электрон эд ангины хэмжээгээ ихэсгэсэн юм" гэж бичсэн нь санаатай юу, �##�ь эсвэл орчуулагчийн санамсаргүй �##�даа юу. Улс хоорондын харилцааны асуудлыг бичихдээ анхаарч нягт�##�ж үзмээр санагдана

Холбоотой мэдээ

Back to top button