Г.Дамдинням харилцах, хадгаламжийн дансны ялгааг ойлгосонгүй

УИХ-ын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна.
Хуралдааны үеэр Г.Дамдинням гишүүн НДС, ЭМДС-гийн мөнгийг арилжааны банкны дансанд байршуулж, арвижуулдаг журмын талаарх асуудлыг хөндлөө.
Тэрбээр "Өсгөх гэж байгаа мөртлөө 3 хувийн хүүгийн тааз тогтоосон байна. Гэтэл Монголбанкны бодлогын хүү 11 хувь. 7 хувийн хүүгийн зөрүү буюу 7 хувиар мөнгөө илүү өсгөх боломжтой байна. Яагаад таазыг ингэж тогтоодог юм бэ" гэж асуусан юм.
Монголбанкны зүгээс хариу болгож, "Хадгаламжийн дансанд нь хүүгийн тааз байхгүй. Харилцах дансанд 3 хувийн хүүгийн тааз мөрддөг. Харилцах дансны хувьд 3 хувийн хүү нь олон улсын хэмжээндээ ч стандарт хэмжээ" гэлээ.
Г.Дамдинням гишүүн тодруулахдаа, "Битгий гөлөг төөрүүлж байгаа юм шиг хариул. Энд харилцах данснууд ч бас явж байгаа" гэлээ.
Монголбанкнаас үүнд тодруулга өгөхдөө, "Дахин давтахад, хадгаламжийн дансанд хүүгийн тааз байхгүй. Дэлхийн дийлэнх оронд харилцах дансанд хүү төлдөггүй. Манай улс 3 хувийн хүү төлдөг. Энэ бол манай эдийн засагт харьцангуй өндөр гэсэн үг. Үүнээс илүү байвал эдийн засагт сөргөөр нөлөөлдөг" гэсэн юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Teneg p###a
Угаасаа л мэдлэг нимгэн харагддаг даа. Поп гарууд ийм л бдаг шүү дээ.