Улс төрийн мэдээ
Нийслэлийн өмчид "Тавантолгой түлш" ХХК-ийг шилжүүлэх асуудлыг намрын чуулганд үлдээлээ

"Тавантолгой түлш" ХХК-ийг Нийслэлийн өмчид шилжүүлэх асуудал УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэгдсэн.
Хэдийгээр холбогдох тогтоолыг УИХ баталсан ч, намрын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
Учир нь "Тавантолгой түлш" компанийн бүтэцтэй. Хувьцаа эзэмшигчидтэй. ТУЗ нь хуралдаж, энэ асуудлаар нэгдсэн дотоод шийдвэрт хүрэх шаардлагатай. Түүнээс өмнө УИХ шийдвэр гаргавал, компанийн дотоод засаглалд халдсан, Компанийн тухай хууль зөрчсөн хэрэг болно гэж зарим гишүүд үзсэн юм.
Иймд намрын чуулган эхэлмэгц дээрх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.