Google:ОХУ-ын төрийн дэмжлэгтэй хакерууд Монголын засгийн газрын сайтуудыг хакдсан
“Google” компанийн “Threat Analysis Group” пүрэв гарагт /2024.08.29/ блогтоо нэгэн тайлан оруулсан юм.
Тус тайланд ОХУ-ын төрийн дэмжлэгтэй хакеруудын бүлэг болох “APT29” нь 2023 оны арваннэгдүгээр сараас 2024 оны долоодугаар сарын хооронд Монгол Улсын Засгийн газрын сайтуудад халдсан талаар бичжээ.
“Threat Analysis Group”-ийн хийсэн шинжилгээгээр бол “APT29” бүлэг Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Гадаад харилцааны яамны cabinet.gov.mn, mfa.gov.mn сайтуудад халдсан байна.
Хакерууд “water hole attack” нэртэй арга ашиглан сайтуудад нэвтэрсэн аж. Халдагчид сайтад нэвтэрсэн хооронд iPhone болон Android үйлдлийн системтэй утаснууд дээрх вэбсайтуудад нэвтрэхэд мэдээллээ алдах боломжтой байжээ.
iPhone хэрэглэгчид Facebook, Gmail зэрэг платформд нэвтрэх cookie, Android үйлдлийн системтэй хэрэглэгчид Google Chrome дахь нууц үг, картын мэдээлэл, браузерийн түүх гэх мэт зүйлсээ алдах боломжтой байсан юм.
“Threat Analysis Group” энэ талаар IOS, Android системийг хөгжүүлэгчид, Монгол Улсын Цахим аюулгүй байдлын төвд мэдэгджээ.
Тайланг эх хувиар нь уншихыг хүсвэл ЭНД дарна уу.
Эх сурвалж: Google Threat Analysis Group
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Худлаа мэдээ бололтой.
"Энхрий хайрт ах" маань Монголын төр, засгийг мөн ч ихээхэн дээрэлхэх юм даа, элээ чааваас....
ЧИ мэдлээ юу, өмхий �######� долоогч оо!
Зочин-д:ухаанд нь ухна ишиг шүглэсэн м�##� вэ чи
аюулгүй байдлаа хадлг�##�ж чадахгүй улс гэж байгаад ч яах юм билээ худлаа попорсон юмнууд ажлаа хийгээч дээ
Хакдуулаад байх юм Монголд байдаг юмуу даа Жаахан үнэн юм гаргаач энэ сайт нь.үхмэл.үнэртэй