ДЦС-3-ыг өргөтгөх ОХУ-ын хэлэлцээрийг дэмжих замаар Эг, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг "зөвшөөрүүлэх" үү
ОХУ, Монголын харилцаан дахь хөндүүр сэдвүүдийн нэг эрчим хүчний систем байсаар ирсэн. Эрчим хүчний хувьд манай улс ОХУ-аас хараат бөгөөд энэ байдлыг өөрчлөхийн тулд Эгийн УЦС тэргүүтэй төсөл санаачилдаг ч бодит ажил хэрэг болгохдоо хойд хөршийн "зөвшөөрөл" хүлээдэг нь нууц биш.
Энэ ч асуудлаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдрэг хандах болж, долдугаар сард бага оврын атомын цахилгаан станц барьж өгөх санал тавьсан. Бидний хувьд уранд түшиглэсэн атомын ЦС-ын төслийг Франц улстай хэлэлцэж байгаа.
Тэгвэл, Владимир Путиний айлчлалыг угтаж, Дулааны 3-р цахилгаан станцыг өргөтгөх тухай хоёр орны хэлэлцээрийг УИХ дахь байнгын хороодоор хэлэлцсэн байна.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн танилцуулснаар, саналыг Монголын тал эхэлж тавьсан гэжээ. Тодруулбал, Дулааны 3-р цахилгаан станцын цахилгааныг 300 МВт-аар, дулааныг 395 МВт-аар үе шаттай өргөтгөн шинэчлэх хэлэлцээрийн төслийг боловсруулан, ОХУ-ын талд энэ оны дөрөвдүгээр сард хүргүүлжээ.
Харин хэлэлцээрийн төслийн хариу долдугаар сард ирсэн байна.
Ингэхдээ, ОХУ-ын талаас тус станцын,
- Өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын (1x50 МВт) блок станцаар өргөтгөх
- Дунд даралтын хэсгийн 48 МВт-ын (4x12 МВт) блок станцыг буулгаж, сууринд нь 250 МВт-ын (2x125 МВт) блок станц шинээр барих санал тусгаж.
Захиалагчаар “ДЦС-3” ТӨХК байх бол гүйцэтгэгчээр ОХУ-ын талаас санал болгосон “Интер РАО Экспорт” компанийг томилох заалт хэлэлцээрийн төсөлд багтсан байна.
Харин дүн, өртөг байхгүй.
Тус хэлэлцээрийг дэмжвэл цаашид ТЭЗҮ боловсруулах хугацаа, нийт өртгийг тооцон, тохиролцох суурь бичиг баримт болох аж.
УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрсөн долоо хоногт хаахаас өмнө холбогдох байнгын хороод тус хэлэлцээрийг хэлэлцэж, олонхын саналаар дэмжжээ.
Удахгүй намрын чуулган нээмэгц, тус хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцэх төлөвтэй байна.
Хэлэлцээрт өртөг тусаагүй тул сошиал ертөнцөөр түгсэн, ДЦС 3-ыг их хэмжээний өртгөөр өргөтгөх тохиролцоонд хүрчхээд буй гэх мэдээлэл худал болж таарч байна.
Нөгөөтээгүүр, МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулахдаа, 14 мега төсөл хэрэгжүүлэхээр тусгасан. Тус 14 мега төсөлд,
- Францтай хамтарсан атомын цахилгаан станц
- Эгийн голын 310 МВт-ын усан цахилгаан станц
- Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц
- Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцын төсөл багтан, батлагдсан.
Шүрэнгийн цахилгаан станцыг багтаахаар анхлан тусгасан байсан бөгөөд, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед "Оросууд Эгийн төслийн дэмждэггүй. Нэгэнт дэмжүүлнэ гэж зориглосон бол Эг, Шүрэнгийн аль нэгийг сонгох нь зүйтэй" гэсэн байр суурь илэрхийлэгдэж байв.
Манай улсын хувьд цахилгаан станцын төсөл хэрэгжүүлбэл хойд хөршдөө мэдэгдэх л үүрэг хүлээдэг. Иймд ОХУ-ын зүгээс эсэргүүцлээ албан байдлаар хэзээ ч илэрхийлж байгаагүй. ТББ-уудаар дамжуулж, лобби хийсээр ирсэн гэгддэг.
Улмаар маргааш айлчлах Владимир Путингийн айлчлал цахилгаан станцын төсөл тойрсон сэдвээр нэгдсэн ойлголтод хүрэх нэн тэргүүний зорилт тээх нь тодорхой харагдаж байна. Эг, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл дээр хойд хөрштэй ойлголцохын тулд дээр дурдсан ДЦС-3-ын өргөтгөлийг дэмжих шаардлагатай болно.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол улс өөрийн газар нутаг дээр цахилгаан станц барих асууд�##�аа хөрш улсаасаа асууж зөвшөөрөл авдаг ямар гутамшиг вэ. Бид тусгаар улс мөн үү гэж асуухад хүрэв.. Дэлхий ертөнц дээр ОХУ - аас өөр цахилгаан станц барих, шатах тослох матери�##� нийлүүлэх улс маш олон бий. Яагаад хөрш улсын ерөнхийлөгч айлчлах болохлоор ер нь энэ улстай харилцах болохлоор иймэрхүү асууд�##� яриад шуугиад байдаг юм бэ... Хөрш сайн харилцаатай улсын хувьд төрийн айлчл�##� хийх байдаг л асууд�##� биздээ... Манай дарга нэртэй болгон л төрийн хэмжээнд дандаа нэг айж хулчийсан хогын асууд�##� ярьж ард түмний толгой эргүүлж байх юм... Тусгаар улсын иргэн хүний хувьд ингэж бодож байна
Нүүрсний ЦСыг өөрийн оронд болон бусад улсад өргөтгөх нэмж барихыг ихэнх улс хориглочихсон байгаа.ОХУ л өргөтгөе шинэчлээд өгье гэж байгаа шүү.Эрдэнэ бүрэн гийн УЦС оросоос зөвшөөрөл авах шаардлагагүй дотоодын гол шүү.Их мэдэгчид зүгээр л яаж харлуулчих вэ яаж элдэв үг үйлдэл гаргаж байгаад гацаачих вэ гэсэн бодолтой хүмүүс байдаг юм болов уу гэж бодогдож байна.Тухайлб�##� гадны гар хөл Батсайхан хошууч , Номиндарь , Дорж.Сүхбаатар мэтийн нөхдүүдийг эхнээс нь нэрлэж болох юм
М.Тэнгист хэлэхэд эрдэнэ бүрэнгийн УЦС бол оростой ямарч хамаар�##�гүй юм шүү. Дотооддоо ур�####�г дотооддоо шингэдэг голын ЦС ыг 0ростой холбож яриад байгаа нь М.Тэнгисийн мэдлэг дутмаг ойлголт муутай , логик ойлголтгүйтэй холбоотой.Ийм мэдээлэлийг ард түмэнд хүргэнэ гэдэг хариуцлагагүй мэдрэмж хүний ажил юм уу даа.Ерөнхийдөө ажил нь эхэлчихсэн байгаа шүү М.Тэнгис ээ
ДЦС-3-ыг өргөтгөх нэрээр Эгийн гол,Эрдэнэбүрэнг бүрэн зогсоох, Францтай хамтран уран боловсруулах гэрээг огт хийлгэхгүй байх гол зорилготой л ирж бна доо !
Тун магадгүй
Атомын цахилгаан станц одоо барих нь маш аюултай шүү, хөгжилийн тодорхой түвшинд хүрэх, мөн боловсон хүчнээ сайтар бэлтгэж авах хэрэгтэй шүү.
УИХ дээр зөвшөөрсөн кноп дарсан хулгайчыг улс төрийн амьдр�##�аас нь бүрэн цэвэрлэнэ шүү. Хэн хэн байх нь уу сайн тулж ажилцгаа
Хүссэн хүсээгүй ОХУ-аас зөвшөөрөл авч байж цаашаа явна!!! Хоёр хөрштэйгөө хамаар�##�тай гэдгээ ямагт санаж яваарай!!! Харин ч эзлээд авчихгүй байгаад нь баярлаж явцгаая!!!
Хуц илжиг ээ
Орос улс хэзээ ч МУ-н ДЦС-н асууд�##�д хориг саад тавьж бгаагүй,харин ч одоо бгаа 4 цс-г оросууд л барьж өгсөн,харин усан ЦС-н хувьд хоёр орны газар нутгийг дамжин ур�####�г голуждын хувьд хоёр т�##� харилцан тохиролцдог ОУ-н журамтай,УЦС зөвхөн Орос Монголын хооронд ч бдаг юм биш,хил дамнан ур�####�г голуудаа ашигладаг УЦС-тай хөрш улсууд бүхэнд бдаг л асууд�##�,
орос удахгүй мөхнө
Оросуд худлаа шүү
Лаос гэж ядуу орон байлаа..лаосаар дайран ур�####�г Меконг мөрөн дээр нь Хятад улс зээлээр 4 УЦС барьж өгсөн..одоо Лаос цахилгаанаа Хятадад зараад сайн мөнгө олоод хөгжөөд эхэлсэн шүү..сүүлийн 5 жилд л сайн хөгжөөд байна..хөрш орнууд ийм з байх естой..Орос болохоор Хойд Солонгос Монгол хоёрыг хөгжүүлэхгүй дарамтлаад сжжж байдаг..коммунист түрэмгийлэгч хэвээрээ..Украйны дайн дуусахаар энэ бүхэн засрага шүү...
Тэнэг, урагшгүй, арчаагүй монголчууд үхэж д�##�д ороод овсгоотой, уха�##�аг, хэрсүү монголчууд үлдсэн цагт Монгол хөгжнөө.
Оросууд та нар шиг юманд хулихдуулахгүй дээ, Монгол улсад яг хэрэг болчихоор, эрчим хүчний хараат байдлаас гаргачихааролигтой юм хэзээ ч хийж өгөхгүй. Улам л өөрийнхөө хараат болгох түүгээрээ шантаажилж байхаа л бодно.
Уранаа түшсэн жижиг Атомын Цахилгаан Станц барих хэрэгтэй. Үнэ өртгийг Уранаараа тооцож болно ш дээ.Францын т�##�тай сайн тохиролцох хэрэгтэй.
Юуны төлөө Ураантай билээ дээ
3-р Цахилгаан станцын анхны төсөлд тусгагдсан дараа дараагийн шатны хэтийн өргөтгөлийн төлөвлөлтийн дагуухи шинэ өргөтгөлийг даруйхан эхлүүлэх нь зүйтэй. 2.Эгийн голд уцс барих нь Экологийн сүйрэлд Ази тив, ялангуяа Монгол улсаа оруулж их сайндаа л 60, 70 жилийн дараа гэхэд л усны эргэлтийн б�##�анс, тэцвэржилт, цэвэршилтийн горим �##�дагдаж, нуур цөөрөм, гол горхийн ширгэлт, урсацын татр�##�т,тас�##�д�##� эрчимжин, цэвэр усны хомсдол, хуурайшилт, цөлжилтөд нэрвэгдэх аюул гамшигт хүргэх болно. 1. Байг�##�ь орчины усан хүйн холбоог, ялангуяа эх ундарга, үүсвэрийнх нь ойрхон оролдох нь дээрхи аюулыг авчирах бөгөөд энэ нь Монгол улсын маань эрх ашгаас ч давсан асууд�##�д хүргэх магадл�##� маш өндөр шүү. ...Бага оворын эко Ацс ашигтай, ирээдүйтэй хөл нийлэх хувилбар байж болох юм.
~ Дашрамд дурьдахад хэн нэгэнд сайн муугаа илэрхийлэх, улс төрийн хийрхэл, нэр �##�дарын төлөөх шоу, хатгаас, түлхээсийн нийтлэл зэргээр шийдэлд хүрэхгүй гэдгээ ойлгоцгоож, өнөө маргаашийн э.з улс төрийн нүүдлийн хонжоо ашиг сонирхол хайсан зүйлээс �######�схийвэл ирээдүйд тустайг монголчууд маань эрх биш мэддэг дээ.
Өмнө нь оросууд манай улс Францтай хийх ураны төслийг бусниулж хохироосон.тэр үед Францтай хийсэн ажлаа зоригтой хийсэн бол өдийд атомын станцтай цахилгаан дулаан,утаа тортог энэ тэр гэхгүй сайхан байх байлаа.аймхай тэнэг хулчгар хүмүүн 10 үхдэг гэж үнэн л юм байна.