АН: Нийслэлийн ИТХ-д лайвчин Д.Мөнх-Эрдэнэ, О.Отгонтөгс, сэтгүүлч С.Будрагчаа нар өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваариар нэр дэвшүүлэх ажиллагаа өчигдөр /2024.09.02/ болж өндөрлөлөө.
Энэ удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 2393 тойрог байгуулж, 8031 мандат тогтоосон. Үүнээс нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай. УИХ-ын сонгуулийн дараа эрэмбэлэгдэх нь НИТХ-ын төлөөлөгч сонгох сонгууль бөгөөд голлох өрсөлдөөнд АН, МАН оролцож байна. Улмаар нийслэлийн МАН-ын хороо хуралдаж 45 нэр дэвшигчдээ тодруулсан. Нэр дэвшигчдийн жагсаалтыг ЭНД дарж харна уу. Харин нийслэлийн АН-ын хорооны хурал өчигдөр 00:00 цагт дуусаж, нэр дэвшигчдийг өнөөдөр /2024.09.03/ хэвлэлийн хурлаар зарлахаар болсон. Ингэхдээ Нийслэлийн АН-аас НИХТ-д нэр дэвшигчдийг сонгох хурал “Corporate”-д болсон бол дүүрэгт нэр дэвшигчдийн сонгох хурлыг тусад нь өөр газарт зохион байгуулжээ.
Тэгвэл одоогоор ил болоод буй мэдээллээр, АН-аас нийслэлийн ИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт лайвчин Д.Мөнх-Эрдэнийг нэр дэвшүүлээд буй. Харин Баянзүрх дүүргийн ИХТ-ын сонгуульд лайвчин О.Отгонтөгсийг, Хан-Уул дүүргийн ИТХ-ын сонгуульд сэтгүүлч С.Будрагчаа нарыг дэвшүүлэхээр болоод байна.
Нэр дэвшүүлсэн нам эвсэл, бие даан нэр дэвшигчид энэ сарын 5-ны өдрийн дотор тухайн шатны сонгуулийн хороонд нэр дэвшигчийн материалаа хүргүүлнэ. Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бүртгэх эсэхийг шийдвэрлэж тогтоол гаргана. Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан тохиолдолд тухайн шатны сонгуулийн хороо энэ сарын 26-нд нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ орилоо солиот нэр дэвших эрхтэй юм уу
за нөгөө МАН-д дургүй нөхдүүд одоо АН энэ 3 хүнд заавал саналаа өгөөрэй ёр нь бүх иргэд саналаа өгнө шүү!!
Манай намд өөр өөдтэй боловсролтой эрүүл залуус алга уу
Манай нам ингэтлээ доош орох гэж… Чадваргүй, шантажаар амьдралаа залгуулдаг ёс зүй гүн доройтолд орсон эдгээрээс өөр хүн олдохоо болилоо гэж үү?