Дүү нь УИХ-д суусан Ж.Баяржавхлан, Д.Мөнх-Эрдэнэ нар НИТХ-ын сонгуулд өрсөлдөнө
Нийслэлийн АН-аас НИТХ-ын сонгуульд сойх нэр дэвшигчдээ тодрууллаа.
Энэ хүрээнд, 9-р тойрог буюу Чингэлтэй дүүрэгт Жуковын Баяржавхланг нэр дэвшүүлжээ.
Түүний төрсөн дүү Жуковын Алдаржавхлан 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулсан.
Дүү нь УИХ-д сууж, ах нь НИТХ-д өрсөлдөж буй тэдний хувьд намын сонголт өөр, өөр аж.
Ж.Алдаржавхлангийн хувьд МАН-д үнэнч, НИТХ-аас улс төрийн карьераа өгсүүлж яваа. Харин Ж.Баяржавхлан 2024 оны УИХ-ын сонгуульд ИЗНН-аас нэр дэвших гэж оролдсон ч АН-ын гишүүнчэлээ өөрчлөөгүй байсан тул хасагдсан юм.
Түүнчлэн, 5-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Даваагийн Мөнх-Эрдэнэ нэр дэвшжээ. Түүнийг "лайвчин" тодотголоор олон нийт мэднэ.
Түүний төрсөн дүү Д.Цогтбаатар ч мөн АН-аас нэр дэвшиж, УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан юм.
Ийнхүү дүү нь УИХ-д суусан хоёр ч хүн НИТХ-д дэвшиж, улс төрийн карьераа өгсүүлж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ж.Алдаржавхлан бол ажлаа олон жил хийсэн бүгдийг шударгаар хийхийн төлөө зүтгэж явдагийг бид мэднэ. Харин ах Баяржавхлан нь манай дүүрэг тул ажлыг нь маш сайн мэдлэг тул бид дэмжинэ.
АН-ЫН ЛАЙВЧИН ГАЛЗУУ СОЛИОРСОН МӨНХЭРДЭНЭ ЁСТОЙ ХЭРЭГГҮЙ ШҮҮ ЭНЭ ГАЛЗУУГААР НИХ- ДУТАВ ГЭЖ