Top StoriesУлс төрийн мэдээ

Владимир Путиний айлчлал: Эгийн УЦС, бензиний асуудлаар ойлголцож, хоёрдогч хөршийн сайн дипломат бодлого явууллаа

Хойд хөршийн удирдагч Владимир Путин манай улсад айлчлал хийгээд буцлаа.

Владимир Путин 2004 оноос хойш таван жил тутам айлчилж ирэв. Ингэхдээ Халх голын дайны ялалтын ойг тохиолдуулдаг уламжлал тогтоожээ.

Үзэл суртлын “дайн” харьцангуй нам жим өнгөрлөө. Владимир Путиний айлчлалыг аль болох эвтэй, тухтай зохион байгуулахын тулд мэргэжлийн хүмүүс чамгүй хичээсэн нь мэдээж. Айлчлалын хөтөлбөр цагаасаа хоцорч, саатсаныг эс тооцвол ил түвшиндээ ямар нэг асуудал гарсангүй.

Бусад төрийн өндөр албан тушаалтнуудын айлчлалтай харьцуулахад хамгаалалтын алба сүржин, сэтгүүлчдээс хүртэл PCR шинжилгээ авч, Энхтайваны өргөн чөлөөг гурван цаг гаруй бүрэн хааж айлчлал явагдлаа. Аргагүй манай хойд хөрш.

Айлчлалын хүрээнд Владимир Путин, манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар албан ёсны хэлэлцээ хийв. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхлаа. Түүнчлэн хоёр орны салбарын сайд нар хэд хэдэн ойлголцолд санамж бичиг байгуулсан.

Бодит үр дүн юу байв?

Нэгт, Дулааны 3-р цахилгаан станцыг өргөтгөх Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа

В.Путинийг ирэхээс өмнө анхаарал татаад байсан энэ хэлэлцээрийг байнгын хороодоор хэлэлцэн дэмжээд байв. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээлснээр, станц өргөтгөх асуудлаар манай тал эхэлж хандсан. Энэ дагуу долдугаар сард, хэлэлцээрийн төслийг ОХУ-ын талаас бэлтгэн хүргүүлээд байгаа.

Үүгээр

  • Станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын блок станцаар өргөтгөх
  • Дунд даралтын хэсгийн 48 МВт-ын блок станцыг буулгаж суурин дээр нь 250 МВт-ын блок станц шинээр барих зураг төсөл боловсруулж, инженерийн судалгаа хийхээр болсон.

Хэлэлцээрийг баталснаар өртөг болон ТЭЗҮ-ийг тодорхойлж, дараа дараагийн гэрээ байгуулагдана.

Хоёрт, газрын тосны бүтээгдэхүүн дээр хэлэлцээрийн хэмжээний  ойлголцолд хүрлээ

Монгол Улсад бензин хомстдог нь ОХУ-ын нийлүүлэлтээс шууд хамаардаг үйл явдал. Зарим талаар хойд хөрш “уурлавал” түлш тасалдаг гэсэн ойлголт явж ирсэн.

Энэ тухайд Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсан нь анхаарал татав. Хэлэлцээрийн үр дүнд хамтын ажиллагаа гүнзгийрч, ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүн саадгүй бөгөөд тогтвортой нийлүүлэгдэх боломж бүрдлээ гэж мэдээлсэн юм.

Гуравт, ОХУ-аас онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээр баталлаа

Тэр дундаа Чингис хаан ОУ-ын нисэх буудлын онгоцны түлш хангамжийг хямд үнэтэйгээр ОХУ-аас татах тохиролцоонд хүрчээ. Ингэхдээ одоогийн нийлүүлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх, өртгийг ямар дүнгээр тооцох нь ил мэдээлэгдсэнгүй.

Мөн Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах болон тарваган тахал өвчний эсрэг ажиллах чиглэлд салбар яамд хэлэлцээр байгуулсан.

Дөрөвт, Эгийн голын УЦС-ын төсөлд “ойлголцсон” гэж мэдэгдлээ

Хоёр тал Эгийн голын УЦС-ыг барьж байгуулах ажил урагшилж байгааг тэмдэглэсэн нь анхаарал татлаа. Улмаар ойлголцлын хүрээнд шат ахиж, санамж бичиг байгуулахаар тохиролцсон байна.

Эгийн голын УЦС-ын төслийг хойд хөршийн зүгээс ТББ-уудаар дамжуулан эсэргүүцэж ирсэн нь үнэн. Энэ удаа хамтарсан Засгийг газар заавал хэрэгжүүлэх 14 мега төслийг батлахдаа Эгийн УЦС-ыг багтаасан. Иймд ОХУ-тай нэгдсэн ойлголцолд хүрч, төслийг урагшлуулах бодит шаардлага бий болсныг УИХ-ын зарим гишүүд онцолж байсан юм.

Санамж бичгийн агуулга ямар байх одоогоор тодорхой биш. Ямартай ч хоёр орны дунд үл ойлголцдог, албаны түвшинд хөндөгддөггүй байсаар ирсэн энэ сэдэвт шинэ уур амьсгал орж байна.

Тавт, Евразийн эдийн засгийн холбооны Чөлөөт худалдааны түр хэлэлцээ байгуулах боллоо

Манай улс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс. Тус холбоонд 2024 оны сүүлээр Чөлөөт худалдааны түр хэлэлцээ байгуулагдах аж. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн агуулга тусах юм байна.

Энэ түр хэлэлцээрийг айлчлалын үр дүнд онцлон тэмдэглэжээ.

375 төрлийн бараа бүтээгдэхүүнийг Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудаас импортын татваргүй нэвтрүүлэх ойлголцол тус түр хэлэлцээгээр бий болох юм байна.

Тус холбоонд ОХУ, Армен, Беларус, Казахстан, Киргизстан багтана. Евразийн эдийн засгийн холбоо байгуулагдсаны 10 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэ оны дөрөвдүгээр сард хуралдахдаа, чөлөөт худалдааны түр гэрээг Монгол Улстай эхэлж байгуулна хэмээн урьдчтилж мэдэгдээд байсан юм.

Анхаарууштай,

Харин атомын цахилгаан станцын асуудлыг ил түвшинд хөндсөнгүй. ШХАБ-ын уулзалтын үеэр Владимир Путин энэ саналыг тавьсан. Энэ үес уранд тулгуурласан цөмийн станц барьж, байгуулах төсөлд Франц улстэй хэлэлцээ хийж байгаа. Харин ОХУ-ны зүгээс жижиг хэмжээний атомын ЦС барьж өгөх санал зэрэгцэн дэвшүүлсэн нь анхаарал татаад байв.

Тэгвэл, айлчлалын бүрэлдэхүүнд ОХУ-ын “Росатом” компанийн  төлөөлөл багтаж иржээ.

“Росатом” Монголд салбараа нээхээр нэгэнт бэлтгэж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Үүгээр бол ОХУ-ын тэр саналыг хүлээж авахаар болсон байх магадлал өндөр. Гэвч талууд олон нийтэд хөндөж мэдээлсэнгүй.

Нөгөө талд, Владимир Путинийг ОУЭШ-ийн тушаалаар баривчлах эсэх асуудал маргаан дагуулж байсан. Барууны орнууд, Украин, Европын холбооны зүгээс багахан шахалт үзүүлж амжсан.

Хэрэг явдлын хувьд,

  • ОУЭШ нь НҮБ-ын харьяа байгууллага биш, Олон улсын шүүхээс ялгаатай. Хоёул Гааг хотод төвтэй тул андуурагдах асуудал үүсдэг. Иймд ОУЭШ-ийн тушаалыг биелүүлж байсан практик улс орнуудад байхгүй
  • Гишүүн орнуудад тухайн тушаалыг хүргүүлснээр албаждаг бол одоогийн байдлаар Монгол Улсад Владимир Путинийг баривчлах тушаал ирээгүй зэрэг нөхцөл байдал тодорхой байв.

Ер нь ч ОУЭШ-ийн тушаал гарснаас хойш Путин анх удаа тус байгууллагын гишүүн оронд айлчилсан нь Монгол. Итгэл бөгөөд найрсаг хамтын ажиллагаагаа зарлан тунхаглаж буй шинжтэй үйл явдал. Адаглаад, Путинийг баривчилчихлаа гэж бодоход ОХУ-ын зүгээс зэвсэгт хүчнээ оруулна. Бидэнд хамгаалах нөөц байхгүй. Мөн өнөө цагийн олон улсын харилцааны суурь эрх зүйн баримт бичиг Венийн конвенцоор, аливаа улсын төрийн тэргүүн бөгөөд дипломат ажилтныг саатуулах, баривчлах хориотой юм.

Халх голын дайны агуулгаа ч маргаж, мэтгэлцэх нь нэмэгдэж буй. Зарим талаас “Япон Монголоор дамжиж ОХУ-ыг эзлэх ямар ч төлөвлөгөө боловсруулаагүй. Энэ цэвэр монголчуудад зохиож өгсөн үлгэр” гэцгээж байгаа. Гэхдээ улс орон аливаа түүхийг өөрсдийн язгуур эрх ашгийн үүднээс тайлбарладаг жишигтэй. Үүгээр гадаад ертөнц дэх илэрхийлэл батажна. Үүгээр бол манай улсын хувьд Халх голын дайныг дайн гэж үзэх, ОХУ-тай хамтран байлдаж түүхэн ялалт байгуулсан гэдэг утгаар нэгдмэл ойлгох нь чухал байдаг.

Ерөнхий утгаар таван жил тутам хийдэг айлчлал гэхэд эрчим хүч, газрын тосны салбарт хэлэлцээрийн хэмжээний ойлголцолд хүрч чадав. Мөн Владимир Путиний хувьд хөндүүр, эгзэгтэй нөхцөл байдалд манай улс сайн дипломат бодлого явууллаа.

Эгийн голын УЦС-ыг дэмжүүлэхийн тулд ДЦС-3-ыг хөнгөлөлттэй зээлээр өргөтгөхийг нь зөвшөөрч, газрын тосны нийлүүлэлтэд ойлголцохын тулд Чингис хаан ОУ-ын нисэх буудлалд онгоцны түлш өгөхийг болгоосон дүр зураг харагдаж байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Юрий Петрович
Юрий Петрович
2024-09-04 08:42

Цахилгааныг 50 мВТ-аар өргөтгөх юм байна. Ийм л ажил хийнэ дээ ...Энэ их ӨР тавьж ийм бага хэмжээний өргөтгөлөөр яах вэ...Чойжилсүрэн ф�####�г л �######�уулаарай

Зочин
Зочин
2024-09-04 09:59

Путины айлчл�##�ын үр дүн: манайд шинээр юу ч нэмэгдэхгүй, хуучин байсан юмаа л цаашид таср�##�тгүй үргэлжлүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байна шдээ!!! Гэтэл дайны гэмт хэрэгтнийг урьж айлчлуулан хүндэтгэл үзүүлсэн Монгол Улсын нэр хүнд навс унаж, олон улсын хоригт орох эрсдэл бодитой нүүрлэв!! Энэ нэг ойворгон цэргийн бага дарга Монгол Улсыг маань нэгмөсөн б�##�лаад хаячихлаа даа!!!!!! Энэ цагаас хойш барууны орнуудын хандлага эрс өөр болно!!!!! Гуравдах хөрш пиздец!!!!! Бидний 30 жилийн хүчин чармайлтын үр дүнг 2 өдрийн дотор үнс болгов!!!!! Улсынхаа нэр хүндийг шаварт хутгасны хариуд ядаж Эгийн УЦС-ыг үг дуугүй шууд барих зөвшөөрөлд гарын үсэг зуруулж авах байсан юм! Гэтэл байдаггүй ээ: хамтарч судлах юм гэнэ?!! Оросууд "Суд�##�лаа, болохгүй юм байна" гээд л дуусна!!! Одоо Японоос машин ачуулахыг хориглоно (Орос шиг), Солонгос виз өгөхөө болино, Европын холбоо визээ хаана г.м. гоё гоё юм их болно доо?!! Тэр үед Пу ах, Күүк хоёртоо баярлаарай!!

Зочин
Зочин
2024-09-04 10:24

Мөнхийн хөрш энээ тэрээ уянга яахав, нэгдэн орсон олон улсын конвенцийн үүргээ биелүүлээгүй байд�##�д орноо гэдэг нь гадаад бодлогын томоохон кризис болчоод байгааг худлаа гоёчлоо магтаад байх хэрэггүй. Жижиг орны хувьд олон улсын гэрээ конвенцүүд чинь тусгаар тогтнол гадаад бодлого эрх ашиг хамга�##�ах үндсэн хэрэгсэл болдог гэдгийг ойлгомоо юм. Тийм их урьмаар байсан юм бол эхлээд тэр конвенцоосоо гарах хэрэгтэй шд. Тэгээд биелүүлж чадахгүй юм бол ер нь олон улсын гэрээнүүдээсээ бүгдээс нь гараад оросынхоо дагуул болоод гадаад бодлогодоо шуудрав�##� яасын

Бодит байдал
Бодит байдал
2024-09-04 15:05

3-дагч хөрш гэж уран донгодсон үлгэр чинь ингээд дуусч нүүрний баг чинь хууларчихлаа.Өчүүхэн оготно муурын зулзаганы баг өмсчихсөн байж!

Зочин
Зочин
2024-09-04 23:05

Саах�##�т айлын санаа нэгээ гэж.

zochin
zochin
2024-09-04 23:11

Эгийн голын УЦС урагшлуулах тухай яриагүй зөвхөн байг�##�ь нуурт ирэх нөлөөллийг судлан гэсэн шүү. 3-р станцыг өргөтгөх үнэ нь ямар аймаар юм бэ, шинэ ЦС барьж байгаа биш дээ. Бид нарыг шулчих юм аа.Байг�##�ь нуурыг хамга�##�ах асууд�##�д гарын үсэг зурахаар улам л Эгийн УЦС-ийн асууд�##� хойшлогдоно.Өөрөөр хэлбэл сайхан молиго шив дээ. Бензинээ л тохирох шив дээ. Онгоцны шатахууныг авна гээд ч УЦС байхгүй хэ-хэ.

Зочин
Зочин
2024-09-05 21:05
Reply to  zochin

When Putin came to Mongolia, he made poor Mongolia look bad in third countries and fulfilled his intention to keep it under Russian rule. What was decided was to create a plan for the repair of one old electric power station and to make unclear by obstructing the construction of the Egeen River hydroelectric power station. There was no ane discussion about the 85th anniversary and celebration. It seems that he was afraid of real criticism about it from the public. The above discussed issues might be between line ministries without both presidents.

Малчин
Малчин
2024-09-05 12:48

Эгийн голын УЦС -ийг Оросууд зогсоогүй бол одоо ашигл�##�танд орчихсон, сайхан байх!
Атомны станц , 3р ЦС өрөгтгөл энтэр бол ш�##� худлаа цаг хожиж өөрсдын хараат байлгах гэсэн башир арга !

Банд
Банд
2024-09-05 13:42

Монгол Улсад түүхэн дипломат боломж гарлаа гэж баярлаж байт�##� бас л муу ашигл�##�аа. Орос улс юунд ч гарын үсэг зурахад бэлэн нөхцөл байд�##� үүсээд байсан юмсан. Монголоос импортлох тариф, Усан цах. станц, нефть бүтээгдэхүүний нийлүүлэлт үнэ, тариф г.м. Монголчууд тааруу үр дүнтэй хоцорлоо.

Зочин
Зочин
2024-09-05 15:12
Reply to  Банд

ЭГИЙН ГОЛЫН СТАНЦ УРАГШЛАХ БИШ БҮР ХОЙШЛОВ. УЧИР НЬ БАЙГАЛЬ НУУР, СЭЛЭНГЭ МӨӨНГ ХАМГААЛАХ НЭРЭЭР ЭН СТАНЦ ЛӨӨЛӨӨ БОЛОВОО ХӨӨРХИЙ. САГСУУ НОВШ ТЭР ЖИЛ ОРОСОД ОЧООД ИЙМ ЮМ ТОХИРСОН ШҮҮДЭЭ. ТҮҮНИЙГЭЭ Л АЛБАЖУУЛЖ АВААД БУЦЛАА ПҮТИН. БҮХЭЛ БҮТЭН СТАНЦ БАРИХ МӨНГӨӨР СТАНЦ ӨРГӨТГӨӨД ХАХУУЛЬ АВЦГААХАА БОДЖЭЭ. АРАЙ ЧДЭЭ. ЗУРАГ ТӨСӨВ ХИЙСЭН ЮМ ЧИНЬ ТҮҮГЭЭРЭЭ БАРИНА ГЭЭД ҮНЭ ӨРТГӨӨ ОРОС ТУЛГАНА. ЭС БӨГӨӨС ТЭР ХИЙСЭН ЗУРАГ ТӨСӨВ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛ БОЛЖ ҮЛДЭНЭ. ОЛОН УЛСЫН ЭВЭЭЛД БУС ОРОСЫНХОО БУУЛГАНД ХАВХАНД ХЭВЭЭР ЯВАХ НЬ ЭЭ. ТӨРД ГАРСАН ТЭНЭГ МАЛААС УЛС ОРНЫ ЦААШДЫН ХӨГЖЛИЙН БА ЭРХ ЧӨЛӨӨ ТУСГААР ТОГТНОЛЫН ХУВЬ ЗАЯА БҮДГЭРЧ 90 ОНЫ ӨМНӨХДӨӨ ОЧИХ СУУРИЙГ ТАВИВАА ХӨӨРХИЙ

Холбоотой мэдээ

Back to top button