Украины засгийн газарт том үйл явдал болж таван сайд огцорлоо
Мягмар гарагт /2024.09.03/ Украины зэвсгийн үйлдвэрлэл хариуцсан сайд Олександр Камышин огцорсон байна. Мөн Хууль зүйн сайд Денис Малиуска, Байгаль орчныг хамгаалах сайд Руслан Стрилетс, Ерөнхий сайдын орлогч Ольха Стефанишина болон Ирина Верещук, Төрийн өмчийн сангийн сайд Виталий Коваль ажлаа хүлээлгэн өгчээ.
Тэд ажлаа өгсөн нь Украины төрийн эрхийг барьж буй Ардын албат нам засгийн гарынхаа тэн хагасыг солино гэж мэдэгдсэнтэй давхцав. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский болон түүний улс төрийн холбоотнууд энэ сард АНУ-руу айлчлахаасаа өмнө шинэ сайд нараа танилцуулах магадлалтай байна.
Камышин Украины довтолгооны дроноос эхлээд алсын тусгалтай пуужин зэрэг технологийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх ажлыг удирдсан явуулсан юм. Тэрбээр үндэсний төмөр замыг хариуцан үр дүнтэй ажилласан тул 2023 оны гуравдугаар сард түүнийг зэвсэг үйлдвэрлэл хариуцсан сайдаар томилжээ.
Зэвсэг хариуцсан сайд болсных нь дараа Украин олон мянган алсын тусгалтай пуужин болон довтолгооны дрон үйлдвэрлэсэн. Өнгөрсөн сард Зеленский мэдэгдэл хийхдээ Украин шинээр бүтээсэн дрон пуужин туршсан гэсэн юм.
Зеленский мягмар гарагт /2024.09.03/ хийсэн шөнө бүрийн мэдэгдэлдээ “Украины хувьд наймдугаар сар туйлын чухал байх болно. Манай төрийн байгууллагууд Украинд шаардлагатай үр дүнд хүрэхэд зохицсон байх хэрэгтэй” гэсэн юм. Тэрбээр нэмж “Үүний тулд бид засгийн газрын зарим салбарыг чадавхжуулах ёстой, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулахаар бэлтгэсэн” хэмээжээ.
Эрх баригч намын ахлах хууль тогтоогч Дэвид Арахамиа мэдэгдэл хийхдээ сайд нарын тал гаруй хувь нь солигдож, засгийн газарт томоохон өөрчлөлт хийнэ гэсэн юм.
Цэргүүд нь Курск мужид довтолгоо явуулж, Москвагийн хүчин фронт дээр бага багаар ахиц гаргаж буй эгзэгтэй үед Украины эрх баригчид ийм алхам хийхээр шийдсэн нь анхаарал татаж байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зул мөхөхөөсөө өмнө гэгч Украйнд болж Зилин зугтах бэлтгэлээ хангаж байна
Эргүү орк хүүхдийн хулгайч �##�уурчин зөнөг өвгөн Путлерын �######� долоогч минь Зеленский дэлхийд �##�дартай удирдагч тэр 3 жил улсаа удирдан фашист Оросын армийг бут цохин дайныг өөрийнх нь нутагт эргүүлж хүчийг нь тарамдаж байна. Дэлхийд 2 ордог гэх Оросын арми бүр арчаагаа �##�даж Хойд Солонгос, Иранаас зэвсэг гуйж Путин тэдэнд сөгдөн мөргөөд явж байна ш дээ хэхэхэхэ. Орос Украиныг барахгүй ичсэндээ цөмийн бөмбөг хэрэглэнэ гэж сүрдүүлэх гээд ккк хүүхэд уйлахаараа хөгшин хүн үхэхээрээ айлгадаг гэдэг. Украин анх удаа тэнгисийн флотгүй улс Оросын Хар тэнгисийн флотын 29 хөлөг онгоцыг устгаж хүнд гэмтээж тэнгисийн флотыг нь байлдах чадваргүй болгосон бас цөмийн зэвсэгтэй улсын нутагт дайныг эргүүлсэн гээд дайныг зарчмыг өөрчлөсөн ккк
Цо я гү чи муу хужаагийн шээс юугаа мэддэгийн.