Жүжигчин Юү Аин Ин хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял сонсжээ
Мягмар гарагт /2024.09.03/ БНСУ-ын алдарт жүжигчин Юү Аин Ин хар тамхины хэргээр нэг жилээр хорих ял сонссон байна. Мөн түүнийг 2 сая воны (одоогийн ханшаар 5.04 сая төгрөг) торгууль төлөхийг шүүх тушаажээ.
Жинхэнэ нэр нь Үм Хоншик болох тэрбээр хууль бусаар хар тамхи хэрэглэж, нотлох баримтыг устган Солонгосын хар тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн гэж шүүх үзсэн юм.
Юү Аин Ин өнгөрсөн жилийн аравдугаар сард пропофол нэртэй бодисыг гоо сайхны хэрэглээ гэх нэр дор олон дахин хэрэглэсэн буруутай гэж тогтоогдсон байна.
Прокурорууд түүнд дөрвөн жилийн хорих ял оноохыг зорьж байжээ. Юү Аин Инээс гадна түүний танил, 33 настай Чой гэх хүнд найман сар шоронд хорих ял сонссон байна. Чой нь түүнтэй хамт марихуан хэрэглэсэн гэж яллагдсан аж.
Хар тамхины хэргээс гадна Юү Аин Ин Чойтой хамтран Ян нэртэй ютүберийг Солонгосоос гарч, өгсөн мэдүүлгээ буцаах шахалт үзүүлж бусад хамсаатнуудаа нотлох баримт устгах талаар заж өгсөн гэх хэрэгт буруутгагдсан билээ.
Өмнө нь болсон шүүхийн сонсголын үеэр Юү Аин Ин хийсэн зүйлдээ гүнээ харамсаж буйгаа мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.