Нью-Йорк хотын захирагчийн туслах асан Хятадын тагнуул байжээ
Нью-Йорк хотын захирагч Кэти Хочулын тамгын газрын орлогч дарга асан Линда Суныг БНХАУ-д тагнуул хэмээн шүүхэд буруутгагджээ.
Холбооны шүүхийн бичиг баримтаас харвал 41 настай Сун нь Бээжингийн захиалга, заавар, хүсэлтийн дагуу ажиллаж хариуд нь олон сая ам.доллар, нугасны мах болон бусад урамшуулал авсан аж. Прокурорууд түүний хамт нөхөр Кристофер Хуг мөн шүүгдэгчээр татаж, хууль бусаар олсон орлогоороо үл хөдлөх хөрөнгө болон тансаг зэрэглэлийн машин худалдаж авсан гэж үзэж байна. Тодруулбал прокурорууд Суныг БНХАУ-ын засгийн газрын нууц төлөөлөгч байсан, харин түүний нөхөр хувийн ашиг сонирхлын үүднээс олон сая ам.доллар шилжүүлэхэд тусалсан гэж буруутгажээ.
Тус хэрэгтэй холбоотой шүүх хурал мягмар гарагт /2024.09.03/ болоход тэд ямар нэгэн гэм буруугүй гэж мэдэгдсэн юм. 2021 онд Хочулын тамгын газарт сэжигтэй явдал болсныг илтгэх баримт илэрсний дараа Сун ажлаасаа чөлөөлөгдөж байжээ. Сун нөхөртэйгөө хамт тагнуул хийсэн хэргээс гадна дөрвөн хууль бус цагаач оруулж ирсэн, мөнгө угаасан, виза картын залилан хийсэн гэх хэрэгт буруутгагдсан юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
HUJAA BOLGON TAGNUUL BULGUU GEMGUI TSARAILCHAAD