Улс төрийн мэдээ

"Ногоон автобус"-аар шүүгдэх Ж.Сандагсүрэн НИТХ-д өрсөлдөнө

"Ногоон автобусны" гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Сандагсүрэн НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байна.

Энэ хэрэгт нийт 24 хүнийг яллагдагчаар татсан. Үүнд Ж.Сандагсүрэнгээс гадна УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын хуулийн зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ нар багтсан юм.

Тэгвэл хэргийг ирэх аравдугаар сарын 21-ний өдөр шүүхээр товложээ. Гэхдээ энэ нь урьдчилсан хэлэлцүүлэг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг наймдугаар сарын 12-нд болсон ч өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаанаар ирэх боломжгүй байсанд хойшлуулсан юм.

Улмаар шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх, хязгаарлалт тогтоох,хувийн баталгаа гаргах арга хэмжээг тус тус хэвээр үлдээсэн.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.

Энэ хэргээс үүдэж УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар дахин сонгуульд нэр дэвшсэнгүй. Хэрэг шийдвэрлэгдтэл тэд ямар нэг төрийн, нийтийн албан тушаал хаших нь зохимжгүй. Атал Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ж.Сандагсүрэн НИТХ-ын сонгуульд дэвшчихлээ.

"Ногоон автобусны" гэх хэрэгт Ж.Сандагсүрэнг хамгийн нөлөө бүхий оролцоотой гэж үздэг.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хувьд Ж.Сандагсүрэнг албан тушаалаас нь зориуд чөлөөлж, дараа нь НИТХ-д дэргэдээ татан авч байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2024-09-06 11:17

Амташсан хэрээ 13 дахина гэж улаан автобуснаас асар их идсэн бас ногоон автобус. Тэр автобус 3 компани Ганбаатар гэж нөхөртэй хамтдаа их юм хийсэн дээ ш�##�гахгүй л юм.

Бямбаа
Бямбаа
2024-09-06 14:39

Энэ мэт юмнууд �######�аасай. Сумкагийн өлөн суганы үснүүд хаа газар будлиан тарьж явах юм

Зочин
Зочин
2024-09-07 02:50

Монгол улсад бүр нэг л�##�рын систэм тогтсон шүүхээс нь авхуулаад өмгөөлөгчид нь хүртэл янз янзын з�##�ь зохиогоод арг�##�аад сурцан хулгайч нар нь бүр даам цаашаа даварцан дэлхий дэр хууль нь гууль болцон улс монголиа л бнадаа уг нь ийм хулгайч нар бүгд цаазын ял авах ёстой бгаашүү

Зочин
Зочин
2024-09-07 13:02

Заа битгий хуцаа. Хуулиа унш

Зочин
Зочин
2024-09-07 15:33

Энэ нам дагасан өлөн хулгаачууд зүгээрл ул чацагануудааа доромжилж дуусахгүй нээ бузрын шун�##�т хулгаач авилгачид

Зочин
Зочин
2024-09-07 22:52

Өөр хүн эд нарт байдаггүй юмуу

Зочин
Зочин
2024-09-08 05:02

Дампуу юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button