Нийгэм мэдээ
Тэгш, сондгой дугаараар зорчих санал даваа гарагт хаагдана
Нийслэлд автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар иргэдээсавч буй санал асуулга үргэлжилж байна.
Есдүгээр сарын 2-ноос эхэлсэн уг санал асуулгад өнөөдөр өглөөний байдлаар 3315 иргэн оролцсоноос 1953 буюу 59% нь дэмжихгүй, 1362 буюу 41% нь дэмжихээ илэрхийлжээ.
Иргэдийн саналыг үндэслэж автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх шийдвэрийг холбогдох албаныхан гаргах учраас саналаа идэвхтэй өгөхийг НЗДТГ-аас уриаллаа.
Санал асуулга есдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд ЭНД дарж саналаа өгөөрэй.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ИНГЭЖ НЭГ АРГАА БАРСАН ҮЙЛДЭЛ ХИЙЖ БАЙХААР ШИЙДВЭРТЭЙ АРГА ХЭМЖЭЭ АВААЧ.ЖИШЭЭЛБЭЛ ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ ТАЛААР БҮХ ДҮҮРГҮҮД АЛЬ БОЛОХООР ИРГЭДЭЭ ТҮЛХҮҮ ОРОЛЦУУЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛААД ЯАВАЛ ДЭЭР ВЭ? ГЭДГИЙГ ХЭЛЭЛЦЭЕ.ЭСВЭЛ ИХ ДЭЭД СУРГУУЛЬ БОЛОН ДУНД СУРГУУЛИУДАА ЦАГИЙГ НЬ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙГЭЭЧ ТЭНЭГҮҮДЭЭ ТЭГШ СОНДГОЙ БОЛОХ НЬ БОЛНО ГЭХДЭЭ МАШИНААРАА АМЬДРАЛАА ЗАЛГУУЛДАГ ХҮМҮҮС НЬ ЯАХЫН ХООСОН ХОНОХ ЮМ УУ? СУРГУУЛИЙН АВТОБУСНЫ ТООГ НЭМЭЭЧ ШИЙДЭЛ БАЙГАА ШҮҮ